Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 1 их наяд 381 тэрбум төгрөг ЗАРЦУУЛНА

🕔 2023/05/31 16:29

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 1 их наяд 381 тэрбум төгрөг ЗАРЦУУЛНА

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, МАН-ын бүлгээс өчигдөр хүүхдийн мөнгийг ирэх 7 сарын 1-нээс бүх хүүхдэд олгож, мөн цалин, тэтгэврийг нэмэх шийдэлд хүрсэн байдаг. Ингээд ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Төсвийн тодотголыг эдийн засгийн дараах таван ангилалд хийж байна. Тодруулбал,

  1. Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. Нийт 986.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
  2. Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмэгдүүлнэ. 394.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.
  3. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. 167.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнд 141.4 мянган хүүхэд хамрагдана. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгоно.
  4. Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 89.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 146.4 мянган хүн хамрагдана.
  5. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбоотойгоор том замуудын хоорондох холбоос замуудыг гүйцээх 187 тэрбум төгрөгийг тодотгосон” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!