Э.Бат-Үүл: МАН-ыг тараах Х.Баттулгын зарлиг хэвээрээ байгаа шүү!

🕔 2023/05/16 14:24

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ буюу 2021 оны 4-р сарын 19-нд МАН-ыг тараах тухай захирамж гаргаж байсан билээ. Энэ тухай Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: "Одоо бодоход би нэг зүйл дээр алдаж, харин Х.Баттулга тэр асуудлын тухайд оножээ! Би МАН-ын тараах асуудлыг эсэргүүцсээр ирсэн бол Х.Баттулга МАН-ыг тараах тухай зарлиг гаргасан юм. 
Миний бие хэдэн зүйлийг үндэслэн МАН-ыг тараах гэхийг эсэргүүцэж байсан.Юуны өмнө, нийгэм үймээн самуун, хүчирхийлэлд автаж ужиг тогтворгүй байдал руу орно гэж болгоомжилдог байлаа.Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг тараах зарлиг гаргахад миний болгоомжлол үндэсгүй байхаар барахгүй,нийгэм уг зарлигийг нааштай хүлээж авсан юм.Нийгмийн дэмжлэг авсан Х.Баттулгаас чацга алдсан МАН,түүнийг намынхаа даргын зөвлөх болгон өргөмжилөн зулгуйдсан даа.МАН бол ийм л хэл мэддэг, харин эрүүл саруул ухааныг дэвсдэг нам гэдэг нь ингэж нотлогдсон доо! Өсөхийн өлөнтэй муу адгийн новшнууд!!! Х.Баттулгын зарлиг хэвээрээ байгаа шүү! 
Цааш нь ярих уу, яах уу? Зөндөө юм бий!" гэсэн байна.
 
С.Сарнай
https://sonin.mn/news/enews/137921

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!