Кабулын нисэх буудалд халдлага зохион байгуулсан этгээдийг устгажээ

🕔 2023/04/26 16:19


Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд 2021 онд болсон халдлагыг зохион байгуулсан “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийг “Талибан хөдөлгөөн устгасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ. АНУ-ын засаг захиргаа “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийн нэрийг зарлаагүй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны төлөөлөгч Жон Кирби түүнийг Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр үйлдсэн “аймшигт халдлагыг зохион байгуулагч” гэж мэдэгджээ. Гэхдээ Ж.Кирби талибууд хэзээ “Лалын улс-Хорасан”-ы толгойлогчийг устгасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Талибуудыг засгийн эрхэнд гарсны дараа суллагдаад байсан Абдуль Рехман Аль-Логри гэгч этгээд нисэх буудалд амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Уг халдлагын улмаас Америкийн 13 цэрэг, Афганистаны 170 гаруй иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. “Лалын улс-Хорасан” нь Афганистан болон эргэн тойрны бүс нутагт нь үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэл юм. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!