СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СОЛОНГОС УЛСЫН ВИЗ ГАРГАЖ ӨГӨХ НЭРИЙДЛЭЭР 400 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООЖЭЭ

🕔 2023/04/21 16:52

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СОЛОНГОС УЛСЫН ВИЗ ГАРГАЖ ӨГӨХ НЭРИЙДЛЭЭР 400 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООЖЭЭ

 

Гадаад улсыг зорих монголчуудын эрэлт хэрэгцээнд дөрөөлсөн залилангийн гэмт хэрэг 2000 оноос өнөөг хүртэл тасралтгүй өссөөр байна. Тэгвэл БНСУ-ын ЭСЯ-ны Солонгост зорчих виз олголттой холбоотойгоор сүүлийн үед залилангийн хэрэгмаш ихээр гарч иргэдийг хохироогоод байгаа юм. Виз гаргуулах гэж мөнгө өгч залилуулсан хохирогчид дунд хүнээс мөнгө зээлж, цалингийн зээл авч мөнгөө бүрдүүлсэн олон иргэд эргээд виз ч үгүй өрөнд ороод үлддэг асуудал үүсдэг байна.

Тодруулбал,Монголд хууль бусаар виз зуучлагчид Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө авч залилангийн хэрэг гарсаар байна. Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд мөн виз авахын тулд ЭСЯ-ны ажилтанд ч мөн мөнгө өгнө гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байна гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт 36 настай эрэгтэй Б.Б, 43 настай Б.Б эмэгтэй, 49 настай А.Э нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл уг этгээдүүд цагдаагийн байгууллагат шалгагдаж байх хугацаандаа дахин залилан хийсэн байна гэсэн мэдээлэл ирээд байгаа. Дээрх хэргийн хохирогч болсон 400 гаруй иргэд цагдаагийн байгууллагат хандсан байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа"ХУУЛЬ БУС ВИЗ ЗУУЧЛАГЧ"-аас болгоомжлох, визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

https://asu.mn/content/17292

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!