- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Eclinic платформ SocialPay-д холбогдлоо
Аппликэйшнээрээ дамжуулан олон төрлийн үйлчилгээг хүргэж, тогтмол хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг SocialPay шинэ оныг угтан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. SocialPay таны эрүүл мэндийг хамгаалж, Eclinic платформтой хамтран эмнэлгийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүллээ.
Хэрэглэгч та аппликэйшний “Нэмэлт – Эрүүл мэнд” цэсээр дамжууланэмчээс онлайн зөвлөгөө авах, улсын болон хувийн эмнэлгийн цаг захиалах зэрэг үйлчилгээг хүссэн газраасаа, хурдан шуурхай авах боломжтой. Мөн үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан төлөх шийдэл нь таны цаг завыг бүх талаар нь хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Онлайнаар эмнэлгийн цаг захиалах” үйлчилгээнд одоогийн байдлаар орон нутаг, Улаанбаатар хотодхүүхэд, арьс харшил, дотор, эмэгтэйчүүд гээд бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгдээд байгаа ба цаашид илүү олон эмнэлгийг хамруулахаар төлөвлөөд байна. Харин“Онлайн зөвлөгөө авах” үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах ба зөвлөгөөний үеэр шинжилгээний хариугаа эмчтэй хуваалцах, зөвлөгөөний дараа 48 цагийн дотор эргэн холбогдох боломжтой. Уг үйлчилгээнд нарийн мэргэжлийн 290 гаруй эмч нэгдэж, нийт 30 гаруй төрлөөр онлайн зөвлөгөө өгч байна.
Eclinic платформын тухай: Eclinic платформ нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад хялбар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй дотоодын технологийн компани юм. Тус байгууллага эрүүл мэндийн салбартаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилал зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах системүүд, КИОСК зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, одоогоор Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн нийт 400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.