E-Mongolia цахим үйлчилгээ үзүүлэх цэг нээлтээ хийлээ

🕔 2022/11/19 14:26

Тус төв нээгдсэнээр иргэн бүрд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэх нөхцөл бүрдэх байна. Мөн уг системээр дамжуулан 600 гаруй төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж нээгдэж байгаагаас гадна иргэд өөрийн биеэр ирж хариуцаж буй ажилтанд хандан лавлагаа, тодорхойлолт хэвлэж авах болон гар утасны аппликэйшн, e-Mongolia системийг ашиглах заавар зөвлөгөөг авах боломжтой боллоо. Тус төв нь Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах ба ажлын өдрүүдээр ажлын цагийн хуваарийн дагуу тогтмол үйл ажиллагаа явуулж эхэллээ.



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!