"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Дундговь аймагт боллоо

🕔 2022/11/14 19:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор 21 аймагт тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр Дундговь аймагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдах талаар танилцуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дундговь аймагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сайжруулах нөхцөл боломжийн талаар санал солилцлоо. Мөн хэлэлцүүлгийн үеэр иргэдийн санал бодлыг сонсож, тодорхой асуудлууд дээр тайлбар өгч ажиллалаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг болон аймгийн удирдлагууд, албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.




Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!