Үгийн хүч буюу санамсаргүй хэлдэг үгс, хувь тавиланд нөлөөлөх нь

🕔 2016/09/17 15:59

Үгийн хүч буюу санамсаргүй хэлдэг үгс, хувь тавиланд нөлөөлөх нь

 

Та анзаараарай, муу сөрөг үгсийг, уулга алдахдаа, эсвэл уурлаж бухимдахдаа хэлдэг, ердийн яриандаа хэрэглэдэг  хүмүүсийн амьдрал бүтэлгүй байдаг. 

 Уулга алдахдаа хэлдэг үг хэнд ч хаяглагдаагүй байдаг тул, зөвхөн өөртөө л илгээж байдаг байна. Хулгайч, хүүр, гуйлгачин, гай, ядаргаа, тэнэг, эдгээр үгс юуг дагуулах вэ? Амжилт дагуулсан нэг ч үгийг, амны уншлага мэт хэн ч хэрэглэдэггүй нь сонин. Уурлах үедээ, хүнийг дийлэхийн тулд хэлдэг хорон үг, мөн адил өөрт тань үйлчилдэг. Хэн нэгний "амжилт”-д атаархсан яриа өрнөхөд, ярианд орлцогч бүрийн "амжилт” үгүй болно. Учир нь "амжилт”-г сөрөгөөр, олж авдаггүй. Мөн, "би хэзээ ч ингэхгүй, тэгэхгүй” гэх нь эсрэгээр эргэдэг.
 Ийнхүү, хорвоо ертөнцийн тайлагдаагүй, нэгэн нууц хууль, үгийн хүч, хувь тавилангийн хооронд хэнд ч анзаарагдахгүй үйлчилж байдаг ажээ.
 Өвөг дээдсийн маань сургаалт үгс, энэхүү хуулийг баталдаг нь бүр ч сонин. "Амны билгээс ашдын билэг” "Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг”. Та бодоод үзээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!