ЦОХЫН ХООЛОЙД УРАН ОЛБОРЛОХ ӨРМИЙН ЦАМХАГУУД БОСЧ МАЛЧИД ЭСЭРГҮҮЦЭН ТЭМЦЭЖ БАЙНА

🕔 2022/08/22 22:57

Миний хар багаасаа хонь, хурга хариулж хурдны морь уралдан тарлаж явсан Цохын хоолойд  уран олдорлох арваад цамхаг тэнгэр баганадан босч хүчирхэг моторууд дуу дуугаа аван нүргэлж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн төвөөс хойш арав хүрэхгүй км-т орших энэ нутагт хөрсөн дорхи ураны баялаг ордыг гучаад жилийн өмнө илрүүлснээс "Хайрханы” гэх энэ орд нэлээд уудам нутгийг хамран буй нь олны анхааралд өртөж эхэлсэн билээ.  Уул ордыг  хайгуул хийх зөвшөөрөл авсан Монголын "Гурвансайхан” компани одоо Чех улсын компанитай хамтран  уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна.  Энэ стратегийн ордод  хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийн түүхийг сонсвол, Орос, Америк,Чех улсад дамжин зарагдаж ирсэн нь Монгол улсын одлл мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.  Уран гэх химийн элемент ямар  хор хөнөөлтэй билээ. Түүнийг эдийн засгийн үр ашиг талаас авч үзвэл атомын цахилгаан станцын, хүн төрөлхтөнд заналхийсэн аюул талаасаа бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд гэдэгтэй маргах хүн байхгүй  биз. Харин нутагт үе залгамжлан нутаглаж  ирсэн хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж ундны ус, бэлчээр нутаг хордсоноос мал сүрэг олон цөөнөөр өвчилж үхэх,  хүн амын доторхи өвчлөлд хорт хавдрын  тохиолдол нэмэгдсээр байна гэсэн нутгийн иргэдийн хардлагыг буруутгах аргагүй юм.

            Аль 1994 онд энэ талбайд ураны хайгуулын зөвшөөрөл олгогдсон цагаас нутгийн иргэд эсэргүүцсээр хор хөнөөл захаасаа мэдрэгдээд ирснийг хорь гаруй жил ярьж, эсэргүүцэж  төр, засгийн байгууллагад удаа дараа албан бичиг,  хэдэн зуун иргэнийн гарын үсэгтэй шаардлага явуулж уламжилсан ч тусыг эс олж бүр ч ашиглалтын  зөвшөөрлөө авч амжсан төдийгүй, кемпдээ ажиллагсдын хэдэн арван гэр барьж ажилчдаа элсүүлэн  одоо энд арван өрөмдлөг зэрэг хийн уран олборлолт үндсэндээ эхлэх нь тов тодорхой болжээ.

            Өрөмлөгийн өрмийн хошууг хөргөх технологийн ус хангамжийн гүний худгийг зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд  технологийн ашигласан усны урсацаас хонь мал ундаалан зарим нь хордож үхээд эхэлчихэж. Эндхийн малчдын төлөөөлөл Эрдэнэбатын яриагаар бол "Цацрагт хордсон мал хоол унднаас гарч арваад хоноод үхдэг, ийнхүү хордсон малын сэг зэмийг махчин шувууд цуглаж идэхгүй, бүр ойртдогчгүй” хэмээн нотлон ярьж байна.

            Яг одоо болж буй үйл явдал бол уул олборлолт хийх компаний удирдлага, малчдын хооронд үл ойлголцол үүсч, компаний хамгаалалтын алба, малчдын хооронд мөргөлдөөн болж зарим тэмцэгч малчин бэртэл аваад байна. Малчид  уурхайн талбайгаас холгүй гэр барьж уриа лоозон хадан тэндээ өнжин хонон амьдарч тэмцлээ үргэлжлүүлж байгаа бол хамгаалалтын алба ч өрөмдлөгийн талбайн дэргэд гэр барин байрласан байна. Тэд болж буй үйл явдлы гхалуун цэгээс нь олон нийтэд түгээхийн тулд гар утсаараа дүрс бичлэг хийн  түүнийгээ талдаа 38 км давхин Дорноговь аймгийн Мандах сумын юнителийн сүлжээнд холбогдон олон нийтийн сүлжээнд байршуулдаг аж.  Харин сүүлд авсан мэдээгээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө" төслийн хүрээнд  үүрэн холбооны Юнителийн 4G  сүлжээний антени барих тоног төхөөрөмж, барилгын материал  тус багт хүргэгдэж байгаа сайхан мэдээ байна.

            Энэ тухай мэдээлэл авсан Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Захирамж гаргаж ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Мөн энэ сэдвээр дагнан ажиллаж байгаа олны танил сэтгүүлч Отгон,  Bolod.mnсайтын сэтгүүлчид үйл явдлыг сурвалжлав.  Энэхүү бүс нутагт Уран олборлохыг эсэргүүцэн олон жил ажиллаж байгаа "Хөрх булаг” ХХК-ий захирал Нэргүйн Батбаяр, Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар  энэхүү тэмцлээ аль болох хуулийн хүрээнд явуулж Төр, Засагт үг, шаардлагаа соёлтойгоор хүргэн үр дүнд хүргэхийг малчдад  анхаарууллаа. Тэмцэлд оролцогч малчид УИХ, Засгийн газарт хүргэх "Шаардлага”-д гарын үсгээ зурж илгээсний зээрэгцээ  Улаанбаатар хотод хийх Хэвлэлийн хуралд оролцох төлөөллийн бүрэлдүүнийг шийдсэн байна

.МУҮГА, СЭТГҮҮЛЧ С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!