Ю.Цэдэнбал даргаас өөр аугай удирдагч Монголыг удирдсангүй, бүгд новшийн ерөнхийлөгчид байлаа !!!

🕔 2022/03/03 15:12

Ю.Цэдэнбал даргаас өөр аугай удирдагч Монголыг удирдсангүй, бүгд новшийн ерөнхийлөгчид байлаа !!!

 

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр 1993 онд хамгийн анхны Ерөнхийлөгчөө сонгосон түүхтэй. Энэ цагаас хойш 4 жилд нэг удаа буюу 7 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж, 5 хүн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Одоогоор зургаа дахь Ерөнхийлөгчөө монголчууд сонгоод байна. Өмнөх үе үеийн Ерөнхийлөгчид түүхэнд үлдэх ямар шийдвэр гаргаж, эдийн засгийн ямар чухал өөрчлөлтийг улсдаа гаргасан бэ гэж та бодож байсан байх. Гэвч аугай удирдагч Ю.Цэдэнбал даргаас өөр эрхэм Монгол Улсыг сайн удирдсангүй, бүгд новшийн ерөнхийлөгчид байлаа.

Учир нь П.Очирбат Монгол Улс дотоодтоо нефть олборлож Ази тивийн бар улс болно гэсэн хаа байна. Тухайн үед дээлийнхээ энгэрт шавар түрхээд л өнгөрсөн.

Н.Багабанди нэг л их зарчим, Титэм үг хэлээд байсан. Одоо яасан, Оюу-толгойгоос хэдэн зуун сая төгрөгний цалин аваад алт, мөнгөн бүс бүслээд хулгайч нохой шиг, хумсаа нуусан муур шиг амиа бодож довоо шарлуулаад хэвтэж байгаа.

За нөгөө авлигалын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр МАХН-ыг тусдаа байгуулаад шинэ үндсэн хуулийг хэрэгжүүлнэ. Би Монгол Улсаа хөгжүүлж хэлмэгдсэн өгөөшөө авна гээд л байсан. Гэтэл хүүхдээ төрд шургуулахын тулд У.Хүрэлсүхтэй наймаалцаад дашин шог.

Дараагийн хүн бол нөгөө "Шударга л байя л даа” гэж хамгийн их хашгирч, хамгийн шударга бус бүх муу, муухай зүйлийг хийсэн Ц.Элбэгдорж юм. Энэ хүний муу муухай үйлийг та бүхэн андах биш дээ.

Түүний дараа Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ард түмэн ч маш их итгэж, найдаж байдлаа. Тэр ч одоогийн Монголын төрийг халаасандаа хийчихээд буй Сү.Батболд болон Ц.Элбэгдорж нарын их гарын хулгайчуудтай дайн заралсан ч дийлэлгүй У.Хүрэлсүхийн башир аргад ходруулчихсан. Гэхдээ мань эр 1990 оны өмч хувьчлал, төмөр замын асуудал гээд багагүй нээтэгтэй байсан тул нэг л болсонгүй. Гэвч иргэд түүнд одоог хүртэл ам сайтай байсаар байна.

Одоо биднийг нэг нөхөр "Баялагтаа эзэн” нь болгохоор сонгогдсон. Сонгогдсон ч гэждээ тэр өөрийгөө л сонгуулчих шиг боллоо. Өнөөдрийн байдлаар ард түмэн Баялагтаа эзэн нь болж эхэлсэн зүйл алга л байна. Мань эр одон, медальхан гардуулахаас өөр зүйл хийгээгүй тул харж сууя даа…

Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал нь ямархуу эх орноо гэсэн аугаа удирдагч байсныг уншина уу…

ЭЛЭГ ЗҮРХ ЭМТРЭХ ШИГ Л БОЛОХ ЮМ…

АУГАА ИХ УДИРДАГЧ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН СҮҮЛЧИЙН ГЭРЭЭСЛЭЛ… /1991 он Москва хот/. Зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотноо Их удардагч Ю.Цэдэнбал даргыг амьдарч байх үед нь ийн ярилцаж байж ээ…

Д.Дожоодорж: Та тэгээд одоо эх орноо санах юм уу даа?  Ю.Цэдэнбал: Саналгүй яахав, санадаггүй хүн байдаг юм уу? ….Одоо хэдэн сар болж байна?
Д.Дожоодорж: Гуравдугаар сар болж байна. Ю.Цэдэнбал: Тэгвэл би тавдугаар сар болохоор нутаг буцна даа.
Д.Дожоодорж: Таныг тэгээд явуулах юм болов уу даа? Төрсөн нутагтаа очих уу? Ю.Цэдэнбал: Очилгүй яахав. Би эх орондоо очоод бүх аймгаараа явна.

АУГАА ИХ УДИРДАГЧ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН СҮҮЛЧИЙН ГЭРЭЭСЛЭЛ… /1991 он Москва хот/

"Бид эхлээд үндэсний эрх ашгаа бодно. Дараа нь олон улсын эрх ашгийг бодно…” (1978 он. Энхтайван Социализмын асуудал сэтгүүл) "Бид ингэж амьдарч чадахгүй…” (1981 он. Л.И.Брежневт хандсан нь)

"Юм болгон дээр та нарыг дуурайж чадахгүй. Манай нөхцөл байдал танайхаас өөр…” (1982 он. УТТ-ны хурал дээр Зөвлөлтийн элчинд хандсан нь) "Хуйвалдагсад… хуйвалдааныг ингэж хийдэг юм уу! Би бүгдийг нь мэдэж байна.” (1984 он. Москвад Ж.Батмөнх нарт хандсан нь)

"Миний бие их турж байна. Ходоодон дотор нэг л юм байна. Энэ л миний насыг хөнөөж мэдэхээр байна. Эртхэн шиг л нутаг буцаж, ясаа тавьж, санаа амармаар байна…” (1988 он. Москвад) "Миний сүүлчийн хүсэл бол зөвхөн нутаг буцах…” (1989 он. Москвад) "Миний нам намайг хөөх ёсгүй. Тэр миний нам биш байна…” (1990 он. Москвад) "Би хийж чадах юмаа гүйцээж чадаагүй нь тоогүй. Миний ард түмэн ухаантай, юу хийж байгаагаа мэднэ…” (1991 он. Москвад. Гэрээслэл)

"Миний эр нөхөр Ю.Цэдэнбал хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган зантай хүн байлаа. Түүний энэ сайхан чанарыг ашиглах гэсэн олон хүн байсан. Гэвч Цэдэнбал буруу, зөвийг ялгаж мэддэг… Тиймдээ ч дөч гаруй жил дарга хийж чадсан шүү дээ. Түүний өр нимгэн чанарыг ашиглах гээд чадаагүй хэдхэн нөхөд л түүнийг тийм байдалд оруулсан.

Түүнээс биш Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ, одоо ч үгүйлэн санадаг. Нэг л өдөр үнэн ялж, түүний нэр төр сэргэнэ. Би үүнийг маш сайн мэдэж байна. Учир нь түүний бүх хайр нь ганцхан ард түмэн байсан.

Түүний нүднээс л мэдэгдэнэ. НҮБ-д элсэх болчихоод хураамжийн олон арван мянган доллар төсөвт байхгүй хүрэлцэхгүй байгааг сонсоод өрөөндөө уйлж суусан. Би яагаад уйлав. Баярт мэдээ шүү дээ гэхэд. Бал "Тэр яах вэ НҮБ-д элсэж байж л бид цаашаа явна.

Дөч тавин жилийн дараах хүүхдүүд минь хэцүүднэ шүү дээ” гэхэд би өөрийнхөө хүрээнд Зөвлөлтийн Элчинтэй холбогдож санхүүгийн асуудлыг нь нэг тийш болгож байсан. Монголын далбаа НҮБ-ын хажууд мандсан өглөө хадаг мөнгөн аягатай сүүтэй ирж өрөөндөө байдаг Сүхбаатарын зурганд мөргөөд дараа нь Төрийн сүлдэндээ аягатай сүүгээ тавьж хэнгэнтэл уйлж билээ.

(Хүү Ц.Зоригийн хамт, хүүгээрээ бахархаж буй эцгийн харц)

Өглөө 6 цагт босож ажилдаа яваад, орой хамгийн эртдээ 12 цаг гэж ирдэг. Энэ бүхэн заримдаа надад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Ядаж нэг өдөр ч гэсэн бүхнээс холдоод амраасай гэж хүсдэг байлаа… Гэхдээ би чинь Монголын удирдагчийн гэргий шүү дээ.” (Анастасия Цэдэнбал-Филатова. 1996 он)

(Ю.Цэдэнбал дарга ач охин Настягийн хамт)

(Ц.Зоригийн охин Настя)

Эх сурвалж: Юмжаагийн Цэдэнбал хуудас

Эх орондоо очих эрхгүй болсон буурал дарга маань Москвад Монгол хүнтэй тааралдаж, яриа дэлгэн баярлан зогсох үеийн зургийг Цэдэнбалын Зориг авсан нь ийнхүү түүх болон үлджээ… 1988 он

"….Дарга хүний зовлонг их ойлгоно. Хүндхэн зовлон сонсвол дагаад л шаналчихдаг бүр заримдаа нулимс унагаж харагддагсан. Тэгээд л энэ хүн байргүй гэнэ байр өг, энэ хүний хүүг нь сургуульд сурга гээд л хүнд их тусална. Энэ сэтгэлийг нь ашигласан хүн ч олон бий. Үнэхээр өрөвч зөөлөн сэтгэлтэй, сайхан хүн байсан даа
ЦЭДЭНБАЛ даргын…” Туслах: Л.БАТЦЭНГЭЛ

Эх сурвалж: Дэгэрээ Студи

"Саявтар Ю.Цэдэнбал дарга, Чжоу Энь Лай нарын нууц протокол ил боллоо. Ямар бахархам, ямар зоримог удирдагчтай байснаа бид эргэн нэг саналаа. Хятадын өөдөөс том дуугарч, тэгээд ч болоогүй асуудлыг гартаа авч чадсанаараа Ю.Цэдэнбал гуай жинхэнэ дипломатч байжээ.

Тусгаар тогтносон бие даасан улсын удирдагч ямар байдгийг Хятадын талд утгаар нь харуулж чадсанаараа тэр жинхэнэ удирдагч байжээ…. Гэвч энэ протоколыг үзсэн зарим Монгол нөхөд сайн хүний гавьяагаар бахархах бус гутаан доромжилж, ард нь ЗХУ байсан болохоор л ингэж том дуугарч байна гэж ёсгүй аашлав.

Монгол удирдагч нь Монголоо өмгөөлж байгааг хараад баярлах бус гутаах нь хэний ёс юм болоо… Тэгээд ч тэд мэдлэггүй гэдгээ гайхуулав бололтой. Тухайн үед ЗХУ-ын удирдагч Н.С.Хрушев байсан, Хрушев Цэдэнбалд дургүй, харин Цэдэнбал гуай Хрушевийн зааврыг хэзээ ч дагамааргүй тийм л хүйтэн харилцаатай хоёр удирдагч байсныг тухайн үеийн ном зохиолоос эхлээд архивын баримтууд гэрчилнэ.

Оросууд нь болохоор Монголын Цэдэнбал мундаг гээд байхад, Монголчууд нь Оросын нөлөөгөөр Цэдэнбал тэгсэн гээд, хүн сонсвол тун мунхаг зүйлийг их ярьж байна даа… Ямартай ч цог золбоотой, зориг тэвчээртэй удирдагчийнхаа ачаар 1962 оны тэр өдөр Монголчууд бүгд толгой өөд, харц шулуун, тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ Хятадын талд бүрэн мэдрүүлж чаджээ…” (Д.Сэнгэравдан: Ахмад дипломатч)

Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа

Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа- ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн зааврын дагуу ЗХУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны зохион байгуулж, БНМАУ-ын удирдагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм. Зарим судлаач нар төрийн тайван эргэлт гэж үздэг.

Ю.Цэдэнбалыг нам, төрийн удирдлагаас зайлуулах болсон шалтгаан

ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий "Перестройка” буюу "Өөрчлөн байгуулалт”-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ бодлого нь цаашид хүчээ авч хөгжсөөр социалист лагерийг задлан бутаргаж, социализмыг булшилсан төдийгүй социалист ба капиталист системийн дунд болж байсан "Хүйтэн дайн”-д АНУ тэргүүтэй капиталист улсуудыг ялуулсан билээ. ЗХУ-ын удирдагч Горбачёвыг удирдлагад гарч ирэхэд БНМАУ, БНСРУ, БНАГУ зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю.Цэдэнбал, Чаушески, Э.Хоннеккер зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд нар Брежневийн үеийн аядуу социализмыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ.

БНМАУ-д Ю.Цэдэнбал 40 жилийн турш нам, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэжээ. Социализмын үед монголчууд түүнийг оройн дээд шүтээнээ болгон хүндэтгэж байв. БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал нь социалист улсууд болон Дэлхийн олон улсуудад нэр хүнд бүхий удирдагч байсан бөгөөд социализмын нэг онолч гэсэн тодотголтой байсан зэрэг нь Горбачёвын хувьд тэр бүр үл тоомсорлож болохгүй хүчин болж ойлгогдсон бололтой байдаг.

Монголын удирдагч Ю.Цэдэнбал, Павлов, Радченко нар Улаанбаатар хотын Төмөр замын төв буудал дээр

Түүнээс гадна Цэдэнбалын эхнэр Филатова нь нөхрийнхөө өмнөөс Монголын удирдлагын асуудлуудад оролцон түүний нөлөө асар их байснаас түүнийг эсрэг үзэл санаа бүрэлдэн аажмаар энэ нь зөвлөлтийн эсрэг үзэл бодлыг үүсгэн хөгжүүлэгч хүч болж байсан байна. Мөн Монголын удирдагчдын зарим хэсэг болох БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх, Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамц нарын хэсэг зөвлөлт-Монголын хооронд байгуулсан эдийн засгийн гэрээ, хэлцлүүд нь Зөвлөлтийн талыг хэт барьсан Монголын талд эдийн засгийн үр ашиггүй дээрмийн шинж чанартай байгааг удаа дараа гарган эдгээрийг шинэчлэх тухай асуудлыг дэвшүүлж эхэлсэн байна. тухайлбал:

Эрдэнтийн уулын баяжуулах үйлдвэрийн ашгийн асуудал, монголоос ЗХУ-д нийлүүлж байгаа уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ нь дэлхийн нийтийн жишгээс хэт доогуур байхад ЗХу-аас нийлүүлж байгаа өргөн хэрэглээний барааны чанар муу хэрнээ зах зээлийн үнээс хэт өндөр байсан, зөвлөлтийн мэргэжилтнүүдын зарим хэсэг нь монголын мэргэжилтнээс доогуур мэдлэг, чадвартай байсан зэрэг асуудлууд юм. Тэр үеийн нөхцөл байдлаас уламжлан Ю.цэдэнбалыг зайлуулах шаардлага нь дараах үндсэн шалтгаантай байжээ. Үүнд:

1. ЗХУ-ын удирдагч Горбачёв нь Ю.Цэдэнбалд дургүй, түүнийг зайлуулах сонирхолтой байсан. 2. Филатовагийн үйл ажиллагааны үр дүнд монголчуудын дунд үүссэн зөвлөлтийн эсрэг үзлийг сулруулах шаардлагатай байсан. 3. БНХАУ-тай харилцаа сайжруулахын үүднээс БНМАУ-ыг хаях нөхцлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн тэгш байдлыг шаардаж байгаа Монгол удирдагч нарыг дэвшүүлэн гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд байжээ.

Цэдэнбалыг зайлуулах нөхцлийг бүрдүүлсэн нь

1983 оноос эхлэн БНМАУ-ын удирдагч нарын дунд Филатоваг аргадан долигногч нарын буюу Сайд нарын зөвлөлийн орлогч Д.Майдар тэргүүтэй хэсэг болон Ж.Батмөнх. Д.моломжамц тэргүүтэй "Эдийн засгийн шинэчлэгч” Бүлгийн хоорондын зөрчилдөөн эрс хурцдаж эхэлсэн байна. Ю.Цэдэнбал энэ үед дундыг баримталж байсан боловч аажимдаа эхнэр Филатовагийн нөлөөгөөр Д.Майдар тэргүүтэй хэсгийг дэмжиж эхэлсэн байна. Гэвч түүний биеийн байдал тархины судасны хатуурлаас болж эрс муудаж эхэлсэн байна.

Энэ тааламжтай үеийг ашиглан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын удирдлагад эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Юуны өмнө Цэдэнбалын нөлөөнд орсон БНМАУ-д ЗХУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Смирновыг С.П.Павловоор солисон байна. Мөн БНМАУ дах ЗХУ-ын НАХЯ буюу КГБ-ын төлөөлөгчөөр маш их туршлагатай генерал Всеволод Радченког томилон ирүүлжээ.

Филатова Цэдэнбалын биеийн байдал муудаж байгаагаас шалтгаалан эрх мэдлээ алдахаас айж, Монголын бүх салбарын ажилд хутгалдан оролцохоо эрс нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын талыг баримтлагч гэдэг нэрээр Монголын зарим удирдагч нарыг албан тушаалаас нь зайлуулахад өөрийн нөхөртөө нөлөөлөх нөлөөг ашиглаж чаджээ. Ж: Жагварал, Б.Ширэндэв нарыг албан тушаалаас нь огцруулсан асуудлууд.

Түүнээс гадна 1984 оны 8-р сард хийхээр товлосон МАХН-ын Төв хорооны Бүгд хурлаар Улс төрийн товчооны "Эдийн засгийн шинэчлэгч” бүлгийг бут ниргэн толгойлогч нарыг нь албан тушаалаас огцруулахаар урьдчилан төлөвлөж байсан байна. Энэ талаар хангалттай мэдээллийг КГБ-ын төлөөлөгч генерал Радченко авсан байна. Иймд 1984 оны 2 сард ЗХУ-ын гол удирдагч нарын нэг болох А.Громыко даргатай ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Олон улсын асуудал хариуцсан комисс хуралдаж монголын асуудлыг хэлэлцжээ.

Хуралд А.Громыко, Батлан хамгаалах яамны сайд Д.Устинов, КГБ-ын дарга Чебриков, Төв хорооны нарийн бичгийн дарга Чебриков, КГБ-ын орлогч, Тагнуулын албаны дарга Крючков, Элчин сайд Павлов, КГБ-ын монгол дах төлөөлөгч Радченко нар оролцжээ. Тэд нар монголын удирдлагыг эрүүлжүүлэх хүч монголд өөрт нь байгаа эсэх дээр санал солилцсоны үндсэн дээр нэмэлт мэдээлэл цуглуулах шийдвэр гаргасан байна.

Генерал В.Радченко Улаанбаатар хот дах маршал Г.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол дээр Энэ үед Цэдэнбал Москвад ирж шинжилгээ хийлгэсний үр дүн тун тааруу гарчээ. А.Громыко тэргүүтэй комисс дахин хуралдаж эрс шийдэмгий арга хэмжээ буюу БНМАУ-ын нам, төрийн удирдлагаас Цэдэнбалыг зайлуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай төлөвлөгөөг зохион хэрэгжүүлэхийг Төв хорооны холбогдох хэлтэс, ГХЯ,КГБ-д үүрэг болгосон байна.

Цэдэнбалыг зайлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь

Цэдэнбалыг нам төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд тайван замаар шийдвэрлэхийг зорьжээ. Үүний тулд Ю.Цэдэнбалын биеийн байдал муу байгаа бөгөөд энэхүү тархины судасны хатуурлаас болж удирдах албан тушаалд ажиллах чадваргүй болсоныг Монголын удирдлагад сайтар ойлгуулсны үндсэн дээр монголчуудаар өөрсдөөр нь үүнийг хийлгүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингээд ЗХУКН-ын Төв хорооны хариуцлагатай ажилтангууд БНМАУ-ын нам, төрийн удирдлага болон бусад нөлөө бүхий хүмүүстэй удаа дараа олон удаагийн уулзалтыг хийж Цэдэнбалын өвчний байдал, явц, түүний ажлын чадваргүй болсон тул өнөөдрийн социализмыг аврах өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг монголд хэрэгүүлэх чадвар бүхий эрүүл боловсон хүчнээр солих шаардлагатай байна. гэхдээ Цэдэнбалын олон улсын болон монголчуудын хувьд өндөр байдаг нэр хүндийг хөндөлгүй өөрийн санаачлагаар огцрох асууудлыг шийдэх нь зөв болох тухай санал хүргүүлж, ухуулга хийсэн байна.

Зөвлөлтийн талын санаачлагад зоригжсон монголын удирдлагын эдийн засгийн шинэчлэгч нар Цэдэнбалтай уулзаж, биеийн байдлаас шалтгаалан сайн дураараа огцрох хүсэлтээ тавихыг зөвлөсөн төдийгүй зөвлөлтийн талаас уулзаж зөвлөмж өгсөн байна. Монголын тал Зөвлөлтийн талд Цэдэнбалын биеийн байдлаар дэлгэрэнгүй танилцуулах хүсэлт гаргасны дагуу ЗХУ-ын Эрүүл мэндийн яамны 4-р удирдах газрын дарга Е.Чазов өөрийн биеэр тусгай рейсийн онгоцоор Улаанбаатарт ирж БНМАУ-ын МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдэд эрүүл хүний тархи болон Цэдэнбалын тархины зургуудыг харьцуулан өвчлөлтийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.

Энэ нь тэд нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн тул хэд хоногийн дараа Ж.Батмөнх нар Москвад ирж эмчлүүлж байсан Цэдэнбалтай биечлэн уулзаж байдлыг танилцуулсан байдаг. үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байсан Радченко шууд дээрээс өгсөн тушаалын дагуу, Монголын удирдлагатай уулзан Цэдэнбалыг солих нь Зөвлөлтийн сонирхол болохыг нууц, хуйвалдааны байдлаар илэрхийлэн бүх талын дэмжлэг үзүүлэх тухай мэдээлсэн байна.

Монголын тал цэдэнбалын монголд ирүүлэх нь асуудлыг шийдэхэд хүндрэл учруулах талаар ойлгуулсан байна. Энэ үед байдлыг ойлгосон Цэдэнбал монголд буцах тухай асуудлыг тавьж эхэлсэн бөгөөд Филатова шууд эсэргүүцэл илэрхийлэн өөрийн шугамаар асуудлыг эргүүлэх оролдлогуудыг хийж эхлэн Цэдэнбалыг хамгаалах бүлгийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Филтовад Монгол дах байдлыг НАХЯ-ны сайд Лувсангомбо шууд холбоогоор мэдээлж байсан нь үүнд нөлөөлсөн байна.

1984 оны наймдугаар сарын 20-нд Ю.Цэдэнбал ЗХУКН-ын төв хороонд захидал илгээж үхтэл үнэнч байхаа тангараглажээ. Гэвч түүнийг тоох хүн гарсангүй. Зөвлөлтийн талын шууд дэмжлэгт дулдуйдсан Монголын тал 1984 оны 8 сарын 23-д МАХН-ын Төв хорооны ээлжит бус наймдугаар бүгд хурлаас Ю.Цэдэнбалын МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ. Энэ бүхнийг тайлбарлахдаа "намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв” гэжээ. Түүний оронд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Бөтмөнхийг дэвшүүлэв.

Цэдэнбал-Филатоваг байцаасан байцаалт

БНМАУ-ын прокурорын газрын хэлтсийн прокурор Бат-Эрдэнэ би, Улсык прокурорын орлогч Б.Хатанбаатарын хамт БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан Б.Балданг албан ёсны орчуулагчаар оролцуулан, эрх vvргийг нь тайлбарлан өгч доорхи нэр бvхий хvнийг байцаасан протокол. Москва хот. Элчин сайдын Яаманд.

1990-6-28 БИЕИЙН БАЙЦААЛТ АНАСТАСИЯ ИВАНОВНА ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА 1920 онд төрсөн, ЗСБНХУ-ын иргэн, эмэгтэй, одоо 70 настай, тэтгэвэрт суух, ам бvл -4, нөхөр Ю.Цэдэнбал, хvv Ц.Владислав-Цэдэнбалович-40 настай -ЭЗХТЗ-ийн харъяа Москва дахь Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, хvv Ц.Зориг-Цэдэн-балович-34 настай – ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Могамоловын нэрэмжит институтэд байгаль хамгаалах асуудлаар эрдэм шинжилгээний ажилтан, гэрийн хаяг-Москва хот, Алексей Толстойн гудамжны 12-р байр, 23, 24 тоотод оршин сууж байгаа.

АСУУХ ЗVЙЛИЙН ТАЛААР:

Асуулт: – Та БНМАУ-ын Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар хэдийнээс эхлэн хэдий хvртэлх хугацаанд ажилласан ба ажил vvргийн ямар хуваарьтай байсан бэ? өөрөөр хэлбэл, ямар асуудлыг комиссын дарга дангаар буюу хамтын удирдлагаар шийдвэрлэдэг байсан бэ?

Хариулт: – Би яг тодорхой санахгvй байна. Миний бодож байгаагаар, 1972-1984 онд би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар ажилласан. Би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын бvхий л асуудлыг хариуцдаг байсан, гагцхvv санхvvгийн талын асуудлыг би хариуцдаггvй байсан, санхvv-аж ахуйн талын асуудлыг Хvvхдийн төлөө Фондын төв комиссын opлогч дарга Дашдовдон, ерөнхий нягтлан бодох Жавзандулам нар хариуцдаг байсан. Учир нь би, нэгдvгээрт, хэл мэдэхгvй, хоёрдугаарт, ЗСБНХУ-ын иргэн болохоор мөнгөний асуудалд оролцдоггvй байсан.

Асуулт: – Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэж та vздэг байсан бэ?
Хариулт: – Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг зөвхөн хvvхэдтэй холбогдсон асуудалд, тухайлбал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээн, хvvхдийн тоглоом зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Энэ бvгдийг жил бvр тайланд тусгаж байсан.

Энэ асуудлыг би ганцаар шийдэж байгаагvй, дөрвөн хvний бvрэлдэхvvнтэй товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Энэ тухай албан ёсны протокол, шийдвэрvvд нь байх ёстой. Хvvхдийн ясль, цэцэрлэг байгуулах, хvvхдvvдэд тоглоом төхөөрөмж олгох асуудлыг энэ товчоо шийдвэрлэдэг байсан, жил бvрийн тайланд тусгагдаж байсан. Ясль, цэцэрлэг байгуулах, тохижуулах асуудлыг эхний vед Улсын төсөв төлөвлөгөөнд тусгадаггvй байсан, сvvлийн vед төсөв төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг болсон.

Асуулт: – Хvvхдийн төлөө Фондын төв комиссоос бусдыг шагнаж урамшуулах, зочин төлөөлөгч урих, хvлээн авах зэрэг арга хэмжээнд зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Зардлыг улсаас төсөв төлөвлөгөөнд тусгаж гаргадаг байсан уу? Эсхvл Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөнөөс гаргаж зарцуулдаг байсан уу?

Хариулт: – Зочин төлөөлөгч хvлээж аваад их хэмжээтэйгээр зардал гаргаад байсан юм байхгvй. Хvvхдийн төлөө фондын хөрөнгөнөөс зардал гаргаж байгаагvй гэж бодож байна. Энэ асуудлыг санхvv аж ахуйн асуудал хариуцаж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй. Хvvхдийн төлөө фондод их хэмжээний хандив хөрөнгө оруулсан, дэмжлэг туслалцаа vзvvлсэн, энэ ажилд идэвх зvтгэл гаргаж оролцдог хvмvvсийг л шагнаж урамшуулдаг байсан.

Тэгэхдээ, хэнийг юугаар шагнах, ямар барилга байгууламж барьж байгуулах, ямар тоног төхөөрөмж тоглоомоор хангах асуудлыг Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Тэгээд ч, тус комиссын санхvvгийн vйл ажиллагаанд жил бvр шалгалт хийгээд юу ч хэлдэггvй байсан. 1984 онд намайг ЗХУ руу явахын өмнө Хvvхдийн төлөө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд баримтын шалгалт хийгдэхэд ямар нэгэн мөнгө төгрөгний холбогдолтой асуудал гараагvй. Ямар нэг зөрчил байхгvй гэж Дашдовдон надад хэлсэн юм.

Япон улсаас цаг, магнитфон, хvлээн авагч зэрэг, барааг авч ирvvлж, эдгээр зvйлээр хvмvvсийг шагнаж урамшуулдаг байсан. Японоос авч ирvvлж байсан барааг Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Гинадо-Саво гэдэг хvний хөрөнгөөр худалдан авч байсан. Японд элчин сайдын яаманд Зинамэдэр гэдэг хvн ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг Дашдовдон, Зинамэдэр нар хариуцаж байсан юм.

Асуулт: – Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын ажлыг МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын АИХ-ын Тэргvvлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс хэн хариуцдаг байсан бэ?
Хариулт: – Хэн ч хариуцдаггvй байсан. Хvvхдийн төлөө Фондын Төв Комисс нь жил бvр ажлаа төлөвлөж, өөрийн товчоогоор батлуулаад хэрэгжvvлдэг байсан. Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөөр ясль, цэцэрлэгvvд, Идэр техникчдийн ордон, эмнэлэг гээд олон барилга байгууламжийг барьж байгуулсан.

Асуулт: – Дашдовдон ярихдаа "Хvvхдийн төлөө фондын төв комиссын шугамаар бусдыг шагнаж урамшуулах, гадаадын төлөөлөгчдийг урих, хvлээж авах, мэргэжилтэн авч ажиллуулах, өөрсдөө гадаадад явах, хөрөнгө мөнгө зарах, эд бараа бэлэг дурсгалын зvйл авах, зарах асуудлыг А.И.Цэдэнбал-Филатова голлох замаар шийдвэрлэдэг байсан” гэдэг юм. Vvнийг юу гэж vзэх вэ?

Хариулт: – Дашдовдон худлаа ярьж байна. Санхvv-аж ахуйн талын асуудлыг Дашдовдон, Жавзандулам нар хариуцдаг байсан. Би комиссын даргын хувьд бvхий л асуудалд оролцдог байсан хэдий боловч товчоо эцсийн шийдвэрийг гаргаж байсан. Хэнийг юугаар шагнах, гадаад орноос хэнийг урих, гадаадад хэнийг явуулах, хөрөнгө мөнгө юунд зарах, юу авах зэрэг асуудлыг товчоогоор хэлэлцэж шийдвэрлэдэг байсан, албан ёсны шийдвэр, тогтоол, протоколууд нь Хvvхдийн төлөө Фондын Төв комисст байгаа. Мэргэжилтний тухай асуудал ерөөсөө яригдаж байгаагvй.

Би өөрөө мэргэжилтэн шvv дээ. Энэ талаар би хэнээс ч асууж суралцахгvйгээр ажиллаж чадах мэргэжилтэн гэж өөрийгөө vзэж байсан. Карамелийн гэр бvлийг л урьснаас өөр зочин төлөөлөгчийг урьж байгаагvй. Би өөрөө Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын шугамаар гадаадын орнуудад нэг ч удаа явж байгаагvй. Харин Дашдовдон л явдаг байсан. Тухайлбал, Манагуа, Япон зэрэг улсад Дашдовдон явсан. Намайг Франц улсаас хоёр удаа урьсан боловч Аюулаас Хамгаалах байгууллага зөвшөөрөөгvй учраас би явж чадаагvй юм. Харин Финлянд руу бол Монгол-Финляндын найрамдлын нийгэмлэгийн шугамаар явсан юм шvv.

Асуулт: – Хvvхдийн төлөө фондод дэмжлэг туслалцаа vзvvлсэн, хөрөнгө хандив оруулах ажилд идэвхитэй оролцсон тохиолдолд сайд, дарга нарыг нь шагнаад байсан атлаа байгууллага, хамт олныг шагнадаггvй байсны учир юунд байна? Ер нь ямар ажил хийлээ гэж сайд, дарга нарыг шагнаж байсан юм бэ?

Хариулт: – Хvvхдийн төлөө ямар нэг тодорхой ажил хийсэн, манай ажилд сайн туслаж, нэмэр хандив оруулсан хvмvvсийг л шагнадаг байсан. Сайд, дарга нарыг нь л шагнаж урамшуулдаг байсан, ер нь тийм л байсан шvv дээ. Энэ асуудлыг товчоо хэлэлцээд тогтоол шийдвэр гаргадаг байсан.

Асуулт: – 1983 онд Хvvхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор 56 мянган төгрөгөөр бусдыг шагнаж байсан байна. Нэг удаа ийм их хэмжээгээр шагналыг хавтгайруулж хэрэглэсний учир юу вэ?
Хариулт: – Хvvхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор мөнгө төгрөг зарах нь зарсан. Энэ тухай товчоогоор хэлэлцсэн протокол, тогтоол байгаа. Дээд байгууллагаас ямар шийдвэр гарсныг болон хэнийг чухам юугаар шагнасныг одоо би санахгvй байна.

Асуулт: – Хvvхдийн төлөө фондын төв комиссын дvрэм-д "Хvvхдийн төлөө фондын хөрөнгийг цэцэрлэг ясли барьж байгуулах, тохижуулах, материаллаг баазыг бэхжvvлэхэд зарцуулна” гэж заасаи байхад яагаад уг хөрөнгөнөөс их хэмжээтэйгээр шагнал урамшилд зарцуулж байв.Сангийн яамнаас хvvхдийн төлвө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд 1973-1984 оныг хамарч хийсэн шалгалтаар 224.6 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Vvнийг та юу гэж vзэж байна?

Хариулт: – Би аж ахуй-санхvvгийн талын асуудлыг хариуцдаггvй байсан гэдгээ тvрvvн хэлсэн. Миний гарын vсэгтэй, санхvvгийн холбогдолтой баримт нэг ч байх ёсгvй. Хvvхцийн төлөө Фондын төв комисст эцсийн шийдвэрийг товчоо гаргадаг байсан, мөнгө төгрөгийг зарцуулах асуудлын талаар мөн л уг товчоо шийдвэр гаргадаг байсан. Санхvvгийн талын болон ажилд идэвхитэй дэмжлэг туслалцаа vзvvлсэн хvмvvсийг шагнаж урамшуулж байх тухай асуудлыг дvрмэндээ тусгаагvй нь буруу болжээ, хэрхэн яаж тусгахыг мэддэггvй байсантай холбоотой байх л даа.

Гэхдээ бусдыг шагнаж урамшуулах замаар хvvхдийн төлөө фондыг арвижуулах, барилга байгууламж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг явуулж болдоггvй юм гэж надад хэн ч хэлээгvй шvv дээ. Хэрэв боддоггvй юм бол надад хэлээд өгч болох л байсан шvv дээ. Хvvхдийн төлөө фондын төв комисст дарга, орлогч, нарийн бичгийн дарга, нягтлан-бодогч, нярав, жолооч гэх зэрэг зургаахан хvн батлагдсан орон тоогоор ажиллаж байсан.

Тэгвэл байгуулсан барилга байгууламж, бий болгосон зvйл багагvй байсан байх. Хvvхдийн төлөө фонд зохион байгуулж, санаачилга гаргаж, хөөцөлдөж, бусад байгууллага, хамт олон, хvмvvс ч идэвхи зvтгэл гарган дэмжиж тусалж их ажил хийсний vр дvн гэж vздэг. Ер нь Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийг Зөвлөлтийн болон Монголын барилгын аль ч тал хамаагvй vнэ өртөггvйгээр хийгээд өгдөг байсан юм.

Асуулт: – Та гадаад оронд ажлаар болон амралтаараа явахдаа 12 мянга гаруй төгрөгийн зvйлийг бэлэг дурсгалын зvйл нэрийдлээр авч яваад тайлан гаргаж тооцоогоо хийгээгvй байна. Яагаад тайлан тооцоог хийдэггvй байв?
Хариулт: – Би Хvvхдийн төлөө фондоос юу ч авч байгаагvй. Нэг удаа Финлянд явахдаа (оныг санахгvй байна) зардал мөнгө ч юм уу, бэлэг дурсгалын зvйл ч юм уу, юм авч явсан байж болно. Гэхдээ бvх зардлыг Финляндын тал бvрэн даасан учир бид юу ч зараагvй, эргvvлж авч ирээд тушаасан, бэлэг дурсгалын зvйл мөн адил.

Асуулт: – Москва хотын орчимд Жуковын тосгонд Зуслангийн байр бариулах асуудлыг чухам хэн анх санаачилж, хаанахын ямар байгууллагын шийдвэрээр хэрхэн яаж барилгын ажлыг эхэлсэн болох? Албан ёсны тогтоол шийдвэр нь барилгын ажил эхэлснээс хойно гарсны учир юунд байгааг ярьж өгнө vv?
Хариулт: – Москвагийн орчимд зуслантай болох асуудлыг бид өөрсдөө тавьсан. Лувсангомбо хэлэхдээ: "Анастасия Ивановна та энэ асуудлын талаар хөөцөлдөөд гvйгээд байх хэрэггvй, бид Москвад байр бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчих” гэж хэлсэн юм. Барилгын ажлыг Лувсангомбо, Чулуун нар эрхлэн хариуцаж байсан.

Москвад барилга барих тухай асуудлыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо шийдвэрлэсэн. Барилгын талбайг тогтоосон хэмжээнээс нь ихэсгээд байсан юм байхгvй, гагцхvv гадна ил хоёр вирандтай байсныг нь барилгын зураг хийсэн, барих хvмvvсийн зөвлөснөөр битvvлээд өрөөний зохион байгуулалттай болгосон, мөн доод талд нь харуул хамгаалалт байлгах юм гээд давхар болгочихсноос барилгын талбайн хэмжээ (ашигт талбай), vнэ өртөг нь нэмэгдсэн юм билээ.

Бидэнд тийм их мөнгө байгаагvй, бид мөнгийг гуйвуулж авч чадахгvй байсан. Тийм учраас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо "Москвад бид НАХЯ-ны хөрөнгөөр зуслангийн барилгыг бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчихна биз” гэсэн. Сvvлд нь Ж.Батмөнх дарга "Улсын хөрөнгөөр барьсан байр учраас хувьд худалдахгvй” гэсэн, С.Лувсангомбо ч "Би мэдэхгvй, мэдэлгvй” гэдэг болсон. Ийм учраас бид уг байрыг хувьдаа худалдан авч чадаагvй юм.

Асуулт: – Та МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын бэлгийн фондноос Ю.Цэдэнбалын нэрээр бусдыг шагнаж байсан уу? Хариулт: – Намын Төв хороо, Засгийн газрын бэлгийн фондын талаар комиссар Гэндэндаржаа, дараа нь Нанзад нар сайн мэдэх ёстой. Тэд энэ асуудлыг хариуцаж, гvйцэтгэдэг байсан юм. Цэдэнбал болон би уг фондноос юу авч, хэнд өгснийг мэдэхгvй, тэд л бvгдийг мэдэх учиртай. Би энэ ажилд оролцдоггvй байсан, энэ фондын асуудалтай харьцаж байгаагvй. Ер нь миний гарын vсэгтэй баримт байгаа юм уу? Хэрэв тийм баримт байвал надад vзvvлэх хэрэгтэй байна.

Тодорхой баримттай байж, тvvнийгээ тулгуурлаж хvнийг ялладаг биз дээ. Иймд, би баримт шаардаж байна. Хvvхдийн төлөө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд жил бvр баримтын шалгалт хийгддэг байсан, тэгэхэд ямар нэг хэмжээгээр надтай холбогдсон зөрчил дутагдал яригддаггvй байсан. Миний төрсөн өдрийн ойгоор байгууллага хvмvvс надад дурсгалын зvйл өгч байсан, тvvнд хvлээн авагч, магнитфон зэрэг зvйл л байдаг байсан, харин vнэт эдлэл өгч байгаагvй. Манай гэрт бэлэг дурсгалын зvйлд ирсэн мөнгөн аяга нилээд хэд байсан ба тvvнийг Монголд байхдаа хvмvvст эргvvлээд бэлэглэдэг байсан, одоо манайд 3-4 ширхэг мөнгөн аяга vлдсэн болов уу гэж бодож байна.

Асуулт: – Ц.Молом, С.Лувсан нар Улсын сан хөмрөг болох алтан зоос, алтан аяга зэрэг зvйлийг Ю.Цэдэнбалд өгч байсан байна. Эдгээр зvйлс хаана байна? Хариулт: – Би энэ тухай юу ч мэдэхгvй, юу ч сонсож дуулаагvй юм байна.
Асуулт: – Таны 60 насны ойгоор Геологийн яамны сайд байсан Хурц танд дотроо байгалийн цэвэр алттай чулууны цуглуулга өгсөн байна. Vvнийг яасан бэ? Хариулт: – Би чулууны цуглуулга дотор алт байсан эсэхийг мэдэхгvй байна. 1988 онд Монголд эргээд очиход цуглуулга байхгvй болчихсон байсан.
Асуулт: – Та ”Зоос гоёл чимэглэлийн vйлдвэрт” Сазанов гэдэг хvнийг мэргэжилтнээр авч ирж ажиллуулаад, тvvгээр алтан эдлэл их хийлгvvлдэг байсан байна. Алтыг хаанаас авч байсан бэ? Хариулт: – Би өөрийнхөө алтан эдлэлийг эвдлээд юм хийлгэдэг байсан юм.

Гэснээр байцаалтыг завсарлаж, протоколтой танилцаж гарын vсэг зурахыг мэдэгдэхэд, А.И.Цэдэнбал-Филатова нь "Протоколтой танилцахгvй, гарын vсэг зурах шаардлагагvй. Би ЗСБНХУ-ын иргэн болохоор намайг байцаахдаа Зөвлөлтийн талаас зөвшөөрөл авах ёстой. Энэ удаагийн байцаалтын протоколыг миний тайлбар болгох маягаар авч байна гэж ойлголоо” гэв. Байцаалтад Улсын прокурорын орлогч Б.Хатанбаатар оролцож ярилцсныг хальс бичлэгт хурааж авахад, нэг кассет болсон болно.

БАЙЦААЛТ ЯВУУЛСАН: Б.Хатанбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Орчуулагчаар ажилласан Б.Балдан

http://tatap.mn/17342.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!