Ц.Мөнхцэцэг: Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна

🕔 2021/06/30 12:44
 

Ц.Мөнхцэцэг: Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн байдлыг дахин шинээр хуульчилж байгаа нь чухал. Тиймээс энэ хуулийг дэмжиж байна. Хуульд нийслэл хотыг эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан хот болгох, төвлөрлийг сааруулах зэрэг зарчмын чухал заалтууд оржээ. Шинэлэг заалтууд мөн байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын эрх зүйн статусыг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна.
Нийслэлийн асуудал бол улсын хэмжээний асуудал. Мөн энэ хуулиар Нийслэл хотын судалгааны байгууллагыг байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн 30 жилд нийслэл судалгаагүй, хүн ам төвлөрсөн, нийтийн эзэмшлийн газаргүй болтлоо явж ирсэн. Иймээс үүнийг засахын тулд шинжлэх ухаан, бодлогын судалгаанд суурилсан нийслэлийн бодлого явах ёстой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!