Ц.Оюундарь, О.Чулуунбилэг нар С.Эрдэнийн АН-ын дэд даргаар томилогдлоо

🕔 2021/03/04 19:07

Ц.Оюундарь, О.Чулуунбилэг нар С.Эрдэнийн АН-ын дэд даргаар томилогдлоо

 

Ардчилсан Намын ҮБХ-ын ээлжит бус цахим хэлбэрээр өнөөдөр хуралдлаа.
 
Уг хурлаар АН-ын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Цагааны Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.
 
Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар, О.Чулуунбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан билээ.
 
С.Сарнай

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!