Британичууд вирусийн дараа хөдөө рүү нүүнэ

🕔 2020/05/13 21:40

Британичууд вирусийн дараа хөдөө рүү нүүнэ

 

Их Британид хөл хориог хэзээ цуцлах нь тодорхойгүй байгаа ч иргэд халдвар дууссаны дараа хөдөө нутагт дуртай газраа сонгон амьдрахаар төлөвлөж байна гэж Guardian сонинд бичжээ. Цар тахал дарагдсаны дараа гэрээс онлайнаар ажиллах явдал зарим түвшинд үргэлжлэх агаад хөдөө тосгодод байр худалдан авалт нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж буй. Түүнчлэн хүмүүс амьдралын хэв маяг, зорилго чиглэлээ эргэн нягталж үзэх байх гэж энд дурдсан байна. Үл хөдлөхийн мэргэжилтэн Савилс ярихдаа Хэмпшир, Беркшир, Дорсет гүнлигүүд болон Шотландын зүүн эрэгт орон байр худалдан авалт нэмэгдэнэ гэжээ. Интернэт хайлтын судалгаанаас үзэхэд Шотландын хөдөө тосгодод үл хөдлөх сонирхож байгаа хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхаас 167 хувь нэмэгджээ. Британид цар тахлын улмаас үл хөдлөхийн зах зээл царцаж, хотуудад орон сууц худалдан авалт зогссон үед хөдөөг зорих нүүдэл нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр, ажилгүйдэл өсөж, эдийн засаг уруудсан тул моргейжийн зах зээл унаж болзошгүй. Английн банкны сүүлийн мэдээгээр Британид орон сууцны үнэ 16 хүртэл хувь доошлох төлөвтэй байна.
ЗГМ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!