Коронавирусний халдвар тархсан улс орнууд хэрхэн арга хэмжээ авч байна вэ?
Шинэ коронавирусний халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 199 улсад бүртгэгдээд байна. Өвчлөлийн тухайд нийт 713021 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 146629, нас барсан хүн 33557-д хүрээд байна.
– Испани: 24 цагийн дотор 838 хүн нас баржээ.
– ОХУ: Гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн бүх хилээ хааж, Москва хотноо хөл хорио тогтоолоо.
– БНСУ: Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хилийн чинадаас ирсэн бүх зорчигчдыг 14 хоног тусгаарлахаар болов.
– Индонез: Нийслэл Жакарта хот дахь онц байдлыг ирэх дөрөвдүгээр сарын 19 хүртэл сунгажээ.
– Казахстан: Карангада, Темиртау, Сарань, Шахтинск, Абай зэрэг хотуудад карентины дэглэм тогтоож, өндөр настнуудад хөл хорио тогтоогоод байна.
– Пакистан: Бүх хилээ 14 хоногоор үргэлжлүүлэн хаахаар болов.
– Узбекстан: Өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-ны хооронд бүх нисэх буудлыг хааж, агаарын харилцаагаа зогсооно.
– Бельги: Хөл хориогоо дөрөвдүгээр сарын 19 хүртэл сунгав.
– Герман: Иракаас зарим цэргээ татна.
– Итали: Хөл хориогоо 21 хоногоор сунгажээ.
– Турк: Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан, хот бүрийн захирагчийн албанд цар тахалын асуудал эрхэлсэн комисс байгуулагдсан бөгөөд олон улсын бүх нислэгийг зогсоолоо.
– Франц: Хөл хориог дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгалаа.
– АНУ: Social distance барих чиглэлийг ирэх сарын 30 хүртэл сунгав. Харин Нью-Йорк хотын захирагч дөрөвдүгээр сарын 5-наас эмнэлгийн хэрэгсэл, амьсгал дэмжигч төхөөрөмжийн нөөцгүй байгаагаа мэдэгдэв.
– Аргентин: Буцаж ирсэн иргэдээ хилээр нэвтрүүлэхгүй.
– Мексик: Нэг сарын хугацаанд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
– Кувейт: Энэ сарын 28-наас эхлэн Испани, Бахрейн дахь Кувейтын Элчин сайдын яамнаас визний материал хүлээж авахгүй.
– Саудын Араб: Жэдда хотоос орох, гарах хөдөлгөөнийг хааж, дотоодын бүх нислэлийг зогсоосныг дахин сунгажээ.
– Сири: Энэ сарын 31-нээс ирэх сарын 16-ны хооронд муж хоорондын хөдөлгөөнийг хаав.
– Нигери: Энэ сарын 30-наас ирэх сарын 9-ний хооронд Лагос, Абужа хотууд, Огун мужид хөл хөдөлгөөнийг хоригложээ.