Буяныг бие, хэл, сэтгэлээр хийдэг

🕔 2019/12/09 14:43

 

Буяныг бие, хэл, сэтгэлээр хийдэг

 

Хүмүүн бүгдээрээ бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой гэж  аль ч бурхны номд заасан байдаг гэдэг. Эдгээр 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл аж. Тухайлбал, та нүдээр харсан зүйүлээ сайхан,  муухай гэж бодох тэр агшин нь сэтгэлийн үйл болдог байна. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг аж.  

Мөн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээрээ илэрхийлэх нь хэлний үйл юм байна.  Хэлээрээ хийсэн тэр үйл нь дараа нь биеэр хийгддэг бөгөөд үүнийг бие, хэл, сэтгэлийн үйл хэмээх бөгөөд хоорондоо салшгүй холбоотой тул салгаж ойлгох ч аргагүй аж.

Товчхондоо бол хүн сэтгэлдээ сайхан зүйл бодож, санаж явахад түүнийгээ биеэрээ, хэлээрээ хийнэ гэсэн үг аж.

Сар бүрийн шинийн 8-ныг хамгийн их буях хийх өдөр хэмээдэг. Энэ өдрийг бурхны номд "Тамын хаалга хааллтай өдөр” гэдэг байна. Тиймсээ эл өдөр аливаа үйли йг хийхэд буян ч бай  нүгэл ч бай асар их арвиждаг гэдэг утгаар нь хүмүүс сайн үйл илүүтэй их хийхийг зорьдог байна.

Бие, хэл, сэтгэлээрээ сайн үйлсийг дэлгэрүүлж буян үйлдье.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!