Улстөр гэх хөтөлгөө морио орхих л болох нь
![](/uploads/posts/2019-12/1575272359_munhtsetseg-2-e.jpg)
Зохиолчдын хорооны даргаар ажиллаж асан тэрбээр зэгсэн яруу найрагч гэдгээрээ монголын ард түмний дунд уг нь нэр хүнд сайтай байсан нь саяхан. Түүний нэр холбогдсон "Сонэ ХХК” нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний А/141 дүгээр тушаалаар батлан төслийг нь санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад 52-т эрэмблэгдсэн байдаг.
Түүнийг МЗХ-ны даргаар ажиллаж байхад "Гадаадын иргэнтэй хамтран оршуулгын газар ажиллуулдаг” гэх мэдээлэл тарсан ч үгүйсгэж няцаасан нь үгүй. Өдгөө ч олны дунд ""Сонэ ХХК” буюу оршуулгын газрынхаа үйл ажиллагааг өргөтгөхийн тулд зээл авсан байж болзошгүй гэх явган яриа байсаар байгаа. Гэсэн ч тэрбээр албан ёсны мэдэгдэл хийхгүй байгаа нь иргэдэд ийнхүү хардлага төрүүлсээр байгаа юм. Магадгүй "Улаанбаатар буян” компанийг анх байгуулагдахад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан учраас түүнтэй ийн холбосон ч байх.
Уг нь тэртээ 1998 онд шүлгийн дэвтрээ барьсаар улс төрд орж ирж байсан гэх тэрбээр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр чамгүй хугацаанд ажиллаж байсан, бас ч улстөр гээчийн тухайд тийм ч ойлголтгүй нэгэн биш.
Гэтэл өдгөө бэлгэдлийн гэмээр өнгө аястай түүнийг "УИХ-д орж ирээд дорвитой хийсэн зүйлгүй, сонгогчдынхоо төлөө дуурагдаггүй, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэггүй, дүлий дүмбэ” гэх зэргээр элдэвлэдэг. Сонгогчид нь ийн хэлж буй болохоор ирэх 2020 оны сонгуульд түүнд шургах зай завсар байхгүй нь нэгэнт тодорхой болчихож. Тэгэхлээр эрхэм гишүүн ЖДҮ-гээс хичнээн төгрөгийн зээл авсан, эс авснаа тайлагнаад улстөр гэх хөтөлгөө морио орхих л болох нь.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn