Хүүхэд бүрт мөнгө олгоход ₮20 гаруй тэрбум шаардлагатай

🕔 2019/11/14 12:10

Хүүхэд бүрт мөнгө олгоход ₮20 гаруй тэрбум шаардлагатай

 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан гэж уг төслийг санаачлагчдын нэг С.Бямбацогт хэлж байна. Уг тогтоолын төслийг 2018 онд өргөн барьсан бөгөөд жил гаруй хүлээгдэж байж парламентын босго давж буй юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Энэ хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд суулгасан тул тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд мөнгө олгоход бэлэн гэсэн үг аж. Улмаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төсөлд тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тусгажээ.
Б.Энхжаргал
ЗГМ
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!