Ванга гэж хэн бэ, тэр өнгөрсөн болон ирээдүйн тухай юу гэж хэлж байв?
Вангелия (Ванга) Болгарт ядуу тариачин айлд төржээ. Тэр бүр 12 настай байхдаа мэргэ төлөг тавьдаг болсон байна. Охин нэг удаа хуй салхитай тааралдаж, хүнд бэртсэнээр хараагүй болжээ. Ванга тулалдааны талбараас хэн амьд буцаж ирэх, хэн ирэхгүйв гэдгийг хэлдэг байснаар дайны жилүүдэд их нэрд гарсан байна.
Тэрээр улстөрч, эрдэмтэн, зохиолч, жүжигчин, философч гээд өөрийн амьдарч байсан үеийн олон нэрт, гарамгай хүнтэй уулзаж байжээ.
Вангагийн зөн билгийн 85% нь биелэснийг эрдэмтэд тооцоолсон байдаг бөгөөд таамаглалын ийм хувийг зөвхөн санаандгүй давхцал юмуу худал гэдгээр тайлбарлах аргагүй юм. Тийнхүү түүний урьдчилан таасан зарим зүйлийг дурдая:
- 2001 онд АНУ-д террорын ажиллагаа үйлдэж, олон улсын худалдааны төвийн хоёр өндөр байшин нурахыг;
- Зөвлөлт Холбоот Улс тарж бутрахыг;
- ЗСБНХУ-эсрэг дайнд Герман ялагдахыг;
- Чернобылийн АЦС-д эмгэнэлт явдал болохыг;
- Индира Гандигийн амь үрэгдэхийг;
- Никарагуад байлдааны ажиллагаа болохыг;
- Ливанд байлдааны ажиллагаа болохыг (1982 он);
- АНУ-ын ерөнхийлөгч Ж.Кеннеди алагдахыг;
- Ливид байлдааны ажиллагаа болохыг;
- Чеченийн дайн дуусахыг;
- Л.Брежневийн нас барах өдрийг;
- Өөрийнхөө нас барах өдрийг.
1.Лалын шашинтнуудтай байлдахаас болоод Европын хүн ам цөөрнө (2025 он);
2. Эрчим хүчний шинэ төрөл бий болно. Хүмүүсийн аж амьдрал сайжирна. Нэг орон Сугар (Үдшийн гялаан) гараг руу сансрын хөлөг хөөргөнө;
3. Мөсөн голууд хайлснаар гадаад далайн усны түвшин дээшилнэ;
4. Вангагийн таамаглаж байгаагаар, 2043 онд европын улсуудад лалын шашинтнууд зонхилох ажээ. Гэвч энэ нь Европын эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлнө. Хүн төрөлхтөнийг хөгжил цэцэглэл хүлээж байна.
5. 2046 онд эрдэмтэд хүний эрхтнүүд хийж, өвчтөнүүдийн эрхтнийг солино. Ийм эмчилгээ нь хамгийн тэргүүний, хамгийн үр дүнтэй арга болно. Мөн тэр үед шинэ төрлийн техник, зэвсэглэл бүтээнэ.
6. Америк 2066 лалын шашинт орнуудтай дайтна. Байлдааны ажиллагаанд шинэ төрлийн зэвсэг хэрэглэснээр дэлхийн уур амьсгал өөрчлөгдөнө. Европт эрс хүйтэрнэ.
7. 2076 оноос 2084 онд дэлхийн нийгэм, улс төрийн болон эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөнө;
8. 2088 онд шинэ өвчин гарч, үүнээс болоод хүн чухамдаа хэдэн өдрийн дотор хөгширнө;
9. 2097 онд шинэ төрлийн өвчнийг эмчлэх эм хийнэ гэж Ванга таамаглажээ;
10. 2100 онд хиймэл нар бүтээнэ гэж тэр таамагласан байна;
11.2130 онд усан дор судалгааны объектууд барина.
Б.Атар