Хууль бус олборлолт хийсэн иргэн тэсэлгээ хийж байгаад амь насаа алджээ

🕔 2019/08/27 11:48

Хууль бус олборлолт хийсэн иргэн тэсэлгээ хийж байгаад амь насаа алджээ

 

Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн "Завгийн хяр” гэдэг газар хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн нүхэнд тэсэлгээ хийж байгаад амь насаа алджээ.  Нас барсан иргэн У /30 настай, эрэгтэй/ 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсрэх бодис авч ороод бодис  нь тэсэрчээ.

Энэ тухай дуудлага 8 дугаар сарын 26-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай очин 06:30 цагаас эхлэн цогцсыг гаргахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Х.Соёл

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!