Ямар зүйлийг ямар цагт хийвэл зохих вэ гэдгийг харуулсан 24 баримт
Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан онол гэдгийг анхаарна уу. Эмчид очих, гутал худалдан авах, үсээ засуулах гээд бидний амьдралд тохиолддог жирийн бүх зүйлийг хийвэл зохих цаг гэж байдаг байна. Энэ цагийг зөв олж тогтоовол таны амьдрал ямар ч алдаагүй болно гэсэн үг. Бүх юманд өөрийн цаг хугацаа гэж бий.
1. Хүүхэдтэй болох - Намрын эхэн сар
Их Британийн эрдэмтдийн судалгаагаар зуны төгсгөл, намрын эхэн сард эхийн хэвлийд бүрэлдсэн хүүхэд эрүүл чийрэг өсдөг байна. Нарлаг тэнүүн зуны улирлын дараа ээжийн бие ашигтай витаминаар элбэг дүүрэн байдаг тул хүүхэд ч эрүүл байх нь ойлгомжтой.
2. Ажилчнаа халах - Баасан гарагийн орой
Хэрэв энэ Баасан гараг нь сарын сүүлд байвал компанийн санхүүчид бүр сайн. Хоёрдугаарт, Баасан гарагт халагдахад юм хумаа аваад явах цаг зав ихтэй, мөн амралтын өдрүүдээр гуниг, стрессээ тайлж болох сайн талтай. Мягмар гарагт халагдсан хүн Лхагвад нь ирээд агсан тавиад байх магадлал өндөр байдаг.
3. Хурим - 35 наснаас хойш
Мэдээж залуудаа хурим хийж байгаа хүн олон. Гэхдээ та бат бэх гэр бүлтэй болохыг хүсэж байгаа бол 35 наснаас хойш хурим хийгээрэй. 18-25 настайдаа гэрлэсэн хосуудын 60 хувь салсан байдаг бол 35 настай гэрлэсэн хосуудын 80 хувь нь аз жаргалтай, бат бэх амьдардаг нь батлагджээ.
4. Жингээ үзэх - 07.30 цаг
Өглөөний хоолноос өмнө, гэхдээ 00-ийн өрөөнд орсныхоо дараа жингээ үзэх хэрэгтэй. Энэ үед таны жин хамгийн үнэн бодитой байдаг.
5. Төрөх - 04.00 цаг
Яг энэ үед хүүхэд төрүүлэхэд ээж нарт өвдөлт мэдрэгдэхгүй, амгалан тайван төрдөг байна. Өвдөх мэдрэмжийг багасгах үүрэгтэй мелатонин хэмээх гормон энэ үеэр хамгийн их ялгардаг гэнэ. Ер нь хүүхэд төрүүлэхээс гадна өглөөний 4 цагт ямар ч хүн өвдөлт бага мэдэрдэг.
6. Гутал авах - 18.00 цагаас хойш
Хүний хөл бүтэн өдрийн турш хагас размер уртасдаг гэдгийг эрдэмтэд баталжээ. Харин орой үдэш буцаад хэвдээ ордог байна. Тиймээс өглөө худалдан авсан гутал орой нь хөл зовоохгүйн тулд гутлын дэлгүүрт хаахаас нь өмнө оройхон очиж байгаарай.
7. Унтах - 23.00 цагаас өмнө
Лондон хотын "Найтингейл" эмнэлгийн эмч Нерина Рамлахан "23 цагаас хойш унтдаг хүмүүс стресс, депресст амархан орж, ядардаг. Учир нь бидний бие 23 цагаас ядаргаагаа тайлах буюу дахин сэргэлтийн үедээ орох ёстой. Энэ үе нь унтаж байх цагтай таарвал хүний бие өвчинд өртөх нь бага байдаг" гэж байна.
8. Нохойгоо салхинд гаргах - Үдэш
Өглөө, өдөр нохойгоо гаргах нь сайн ч нохойны хувьд хамгийн сайн зугаалга бол үдэш юм. Унтахаасаа өмнө хөдөлгөөн хийж, оройны сэрүүн агаарт зугаалж, биеийн халуунаа буулгах нь нохойнд тун хэрэгтэй гэнэ.
9. Онгоцны тасалбар худалдан авах - Мягмар, Лхагва, Бямба гараг
Онгоцны билет борлуулагч ажилтнуудын баталж байгаагаар Мягмар, Лхагва, Бямба гарагуудад тасалбар хамгийн хямд байдаг байна. Учир нь жуулчид энэ өдөрт нисэх дургүй байдаг гэнэ.
10. Наранд биеэ шарах - 10.00 цагаас өмнө, 16.00 цагаас хойш
Бусад цагт наранд биеэ шарах нь эрүүл мэндэд аюултай. Үд дундын хурц наранд шарлага хийх нь арьсны хорт хавдар үүсгэдэг.
11. Загас барих - 04.00 - 06.00
Нэгдүгээрт, загас "сэрээд" өглөөний хоолоо идэхээр хүрж ирнэ. Хоёрдугаарт, нар шарж эхлээгүй тул агаарын хэм өөрчлөгдөхгүй, салхигүй нам гүм байх тул голын ус хөдөлгөөнгүй, анир чимээгүй байдаг байна.
12. Ажлын андууддаа магтаалын үг хэлэх - Ажил эхлэхийн өмнө
Хүмүүс магтаалын үг сонсоод тэр дороо улам хичээн ажиллаж эхэлдгийг Нагоя хотын технологийн дээд сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Профессор Норихиро Садато "Тархины хувьд магтаал гэдэг нь цалингаа нэмүүлсэн мэт баяртай зүйл юм. Тиймээс өглөө эрт ажилчдаа магтсанаар танай компанийн үр бүтээл нэмэгдэнэ гэсэн үг" гэж ярьж байна.
13. Худалдан авах байр үзэх - Ажлын өдрийн нарлаг өглөө
Яг энэ үед та тус байрны сайн муу бүх талыг ажиглаж чадна. Цонхоор юу харагддаг, ажлын өдрийн өглөө гудамжинд ямар дуу чимээтэй байдгийг мэдэж авах боломжтой.
14. Спортын бэлтгэл - 18.00
Олимпын рекорд амжилтуудын 80 хувь нь оройны 17-19 цагийн хооронд тогтоогджээ. Яг энэ үед хүний уушги маш сайн ажилладаг бөгөөд тиймээс цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хамгийн өндөр, булчин шөрмөс хамгийн идэвхтэй байдаг байна.
15. Ярилцлага - 10.00 - 12.00
Ярилцлага авч байгаа хүн ядраад эвшээлгэж эхлээгүй, өлсөөгүй, компанийн офисс ч үйл явдлаар хомс байгаа энэ үед ярилцлагад орох хэрэгтэй.
16. Шар айраг уух - Баасан гарагийн үдэш
Виржини мужийн политехникийн их сургуулийн судлаачид ажлын долоо хоногийн эцсийн өдөрт 0.5 литрээс ихгүй шар айраг уух нь хүний амьдралыг уртасгаж, зүрхний өвчин тусах магадлалыг 42 хувь багасгадаг гэдгийг тогтоожээ.
17. Засвар - өвөл
Өвөл барилгын материалын үнэ бууж, бараг үнэгүй болдог гэхэд болно.
18. Сурах - 18 - 25 нас
Хүүхэд насандаа юм сурахад амар байдаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ зөвхөн 10 хүртэлх насандаа гадаад хэл сурахад хялбар байдаг байна. Харин жинхэнэ шинжлэх ухаан, хичээл боловсрол олгоход 18-25 нас хамгийн тохиромжтой байдаг аж.
19. Хурдан цээжлэх - 08.00
Маш хурдан юм тогтоож, цээжлэхэд өглөөний 08 цагийн үе хамгийн тохиромжтой. Харин 22 цагийн үед цээжилсэн зүйл мартагдахгүй уддаг байна.
20. Аяга кофе - 14.00 цагаас хойш
Өглөө кофе уудаг заншил дэлхийн аль ч оронд бий. Харин энэ нь буруу гэнэ. Учир нь дөнгөж сэрсэн хүний биед кофе хэмээх нэмэлт сэргээш огт хэрэггүй. Харин хүний бие ядарч, цуцаж эхэлдэг 14.00 цагаас хойш уусан аяга кофе биед ашигтай.
21. Чухал шийдвэр гаргах - Сэрснээс 2 цагийн дараа
Өглөө сэрээд 2 цаг болоход хүний бие, тархи хамгийн өндөр ажиллагаандаа ордог. Харин хүмүүс энэ үеэ маш буруу ашиглаж, сонин уншиж, олон нийтийн сүлжээнд орж өнгөрөөдөг байна. Энэ үед чухал шийдвэр гаргахад алдаа бараг гардаггүй гэнэ.
22. Шүд эмчлүүлэх - 13.30
Учир шалтгаан нь бүрэн тайлагдаагүй байгаа ч 13.30 - 14.30 цагийн хооронд өвчин намдаагч эм тариа сайн үйлчилдэг байна.
23. Олон нийтийн сүлжээнд орох - 11.00 - 13.00
Сонирхолтой сайхан юм бичиж, олон нийтийн сүлжээний од болмоор байна уу? Яг энэ үед юм бичихэд уншигчдын тоо хамгийн олон байдаг. Өмнө нь бичигдсэн зүйлс доош орж, интернэт хэрэглэгчдийн ихэнх нь яг олон нийтийн сүлжээнд орж ирдэг цаг. Харин үүнээс хойш юм бичвэл маш олон постуудтай өрсөлдөх хэрэг гарна.
24. Өдрийн унтлага - 14.00
Үд өнгөрөхөд хүний биеийн халуун 1 хэмээр буурч, нойр хүрч эхэлдэг. Яг энэ үед 10-20 минут унтахад хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг.
Zindaa.mn