Ваав л даа, Манайд сардаа 60 сая төгрөгийн цалин авдаг том дарга хэд байна вэ?

🕔 2016/08/19 09:51

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов.
 
Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг Засгийн газрын хуралдаанаас үүрэгдсэн юм.
 

Үнэхээр ийм өндөр цалин авдаг эрх ямбатан байгаа бол хасах нь зүйтэй. Бид сардаа сая хүрэхгүй төгрөгийн цалин авах гэж ямар их хичээж ажиллаж байна. Энэ мөнгөөр л хоол унд, унаа унаш, утасны төлбөр гээд бүх зүйлсийг зохицуулдаг. Гэтэл төрийн өмч гэх тодотголтой байгууллагын удирдах албан тушаалтан сард 30 сая төгрөгийн цалин аваад дээр нь хангамж эдлээд л амьдарч байна шүү дээ. Юун дэлхийн баячууд... Яаж ийм ялгавартай амьдарч болох юм бэ. Тэр дарга нар нь хэний мөнгөөр цалинждаг юм бэ. Ямартай ч Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж байна. Харин энэ олон жил ямар асуудалгүй тэр өндөр цалин аваад явж байсан хүмүүс улсад яг юу хийж бүтээснээ эргээд нэг тайлагначихмаар байна шүү.
 
Шар хүү  

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!