Ардын намынхан “генсек”-ийнхээ өрөөнд нанчилдсан гэв үү

🕔 2019/06/25 13:47

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөнд тус намаас УИХ, Засгийн газарт сууж буй эрхмүүд болон бусад албан тушаалтнууд архидаж байгаад сонгуулийн тойргоос болж маргалдан зодолдсон гэх яриа чих дэлсэх боллоо. Уг явдал энэ сарын 10-даар болсон гэнэ. Тухайн үед Д.Амарбаясгалангийн өрөөнд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд зэрэг 3-4 хүн байсан сурагтай. Тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөлж, оронд нь цагдаагийн офицер асан В.Рэнцэндоржийг томилох асуудлаас болж маргалдан Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд нар гар зөрүүлсэн бололтой. Түүнээс хойш Ш.Раднаасэд утсаа салган сураггүй болсон хэмээн тус намын цагаан байраар жиг жуг гэлцэж байна. Мэдээж уг асуудлыг нэр бүхий эрхмүүд үгүй гэж гүрийх ч муу юм модон улаатай гэгчээр цаг хугацааны дараа хэлсэн үг, хийсэн үйлдэлтэйгээ ил болох болно гэдгийг хэлэх байна. 

МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй олонх болж, Засгийн эрхийг авсны дараа гишүүдийнх нь архидалт хавтгайран, сандал суудлын хэрүүл дийлдэхээ больж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч бүтэн жил болох гэж буй ч хэрэг нь шийдэгдэхгүй өдий хүрч байна. Энэ явдлын дараа Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ огцорч, хариуцлагаа хүлээсэн. Харин архидалт хавтгайрч, МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд нэгнийгээ зодож гэмтээсэн гэх дуулиан дэгдэхэд тус намын эрх бүхий албан тушаалтнуудын хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь У.Хүрэлсүх сайдад өшиглүүлсэн хэмээх дуулианд холбогдож байсан бол өдгөө нэг гишүүнээ зодсон гэх асуудалд буруутгагдаж буй нь төрийн эрх бүхий байгууллагыг ямар хүн удирдаж байна вэ, бид ямар сонголт хийчих вэ гэсэн харуусал төрүүлэх боллоо.

Р.Саруул 

Эх сурвалж: erennews.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!