Х.Баттулга: "Нис, Нис... Хүрэлсүх ээ"
Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал У.Хүрэлсүхийн шүдний өвчин болжээ.Түүний хувьд дэвших бодолгүй байгаагаа эртнээс илэрхийлсээр ирсэн.
Нэгт, энэ тойргоос сонгогдсон Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас чөлөөлөгдсөн.
Хоёрт, Хүрэлсүх ч өөрөө иймэрхүү асуудалд нэр холбогдож явсан муу намтартай.
Гуравт, ялагдвал намын даргаа, цаашилбал Ерөнхий сайдын суудлаа алдах магадлалтай тул ийм өндөр эрсдэл үүрэхээс үхтэлээ айж байгаа гэх. Гэвч намын Удирдах зөвлөлөөс түүнийг дэвшүүлэхээр шахаж байгаа бөгөөд "намын даргын хувьд нэг жижигхэн тойрогт ялж чадахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гэдэгт гишүүд нь итгэлгүй болно" хэмээж байгаа аж.
Харин Хүрэлсүх намынхандаа итгэхгүй байгаа ба Н.Энхбаярыг "Хаан" байхад нь дэвшүүлэн зайлуулж байсан түүхийг давтахаас эмээж байгаа бололтой. Ардын намын фракциуд болох Хотын, Сү-гийн, Багабандийн, Дэмбэрэлийн, Увсын гэх фракциуд түүнийг дэвшүүлж байгаад унагах санаархалтай байгаа. Тиймээс Хүрэлсүхийн сүүлчийн найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга болоод буй. Гэвч Ерөнхийлөгч Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал дээр намынхантайгаа амь нэгтэй байгаа бололтой. Энэ талаар хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Хэнтийн нөхөн сонгуульд намаа заавал ялуулах талаар ярилцсан сурагтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед ганзага хорших болсон Ерөнхийлөгчөөс эхлүүлээд намынх нь нөхөд Нөхөн сонгуулийг Хүрэлсүхийг унагах, цаашдаа сулруулах, санаачлагыг гартаа авах гарц гэж харж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, бүгд л аман дээрээ түүнийг "Нис нис..." гэж байгаа боловч ачир дээрээ унагах эрх ашиг дээрээ нэгдэцгээжээ. Тиймээс Хүрэлсүх болж өгвөл нөхөн сонгуулийг цуцлах эс бол өөрөө нэр дэвшихгүй байх бүх гарцыг эрэлхийлж байгаа гэнэ.
Эх сурвалж: http://www.inews.mn