Эрх баригч МАН түүхэндээ дөнгөж 9%-ийн рэйтингтэйгээр 98 дахь жилийн ойтойгоо золголоо

🕔 2019/03/02 14:20

Гуравхан жилийн өмнө 65 суудал авч, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН-ын рэйтинг шалдаа унажээ. Түүхэндээ анх удаа хоёр оронтой тооноос доош орж, 9 хувь дээр тогтсон байна. Ийм л үзүүлэлттэйгээр МАН түүхт 98 жилийн ойгоо угтлаа. Эдийн засаг сайжирсан гэж Сангийн сайд нь сайрхан ярьж байна. Харин бие даасан эдийн засагч Жаргалсайхан, - Та нар эдийн засаг өссөн гэж бодож байна уу? Энэ засгийн газар зөвхөн л татвараа шат дараалан нэмэгдүүлсэн. Татвараа нэмж төсвөө бүрдүүлж буй.

Татвар 30 хувь хүрсэн шүү гэж МҮХАҮТ-ын Их Хуралд үг хэлэхдээ онцоллоо. Өөрөөр хэлбэл ард иргэдээ мөлжжээ. Банк нь өндөр хүүгээр бизнес эрхлэгчдийг шулж буй бол, төр засаг нь өндөр татвараар ард иргэдээ мөлжиж байна. Ийм төр засгийн рэйтинг доошлох нь ойлгомжтой. Ард иргэдийн дунд эрх барьж байсан намуудыг дэмжих хандлага эрс буурч, улс төрийн шинэ хүчин, шинэ хүнийг эрэлхийлж байгааг улс төрийн хоёрдугаар сарын барометр судалгааны дүн харууллаа. Эрх барьж буй намын рэйтинг сөрөг хүчнээсээ доош оржээ.

Ц.Энхбат


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!