Сэрэмжлүүлэг: Хар хорхой ийм аюултай

🕔 2016/08/02 11:49

 

Хөдөө орон нутаг  хотод, болон  лагерт нисдэг хаздаг хар хорхойны нүүдэл их байна. Оройн цагаар тэд ид гарч ирдэг тул эцэг эхчүүдээ нялх хүүхдийнхээ чихэнд хөвөн хийж унтахыг зөвлөе. Энэ талаар сэрэмжлүүлэгийг цахим хуудсанд нэгэн эмэгтэй ийн бичжээ.

Тэрээр Хэдхэн хоногийн өмнө лагер дээр унтаж байхад эгчийн чихэнд хар хорхой ороод сандраад эмнэлэг явах болов.

Яаралтай түргэн тусламж 103-аас асуутал чихэндээ дүүртэл ус хийдэг гэнэ. Тэгтэл хар хорхой нь арвалзаал амьдаараа шалан дээр пүд хийтэл унаад гараад ирсэн шүү. Бид сандраад бараг 20-иод минут үймэлдсэн байх, хорхой тэр хооронд үхээгүй чихэн дотор нь арвалзаал байсан байгаа юм даа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хэнгэрэг гэмтээж тархируу ордог гэсэн, үхнэ гэж байхгүй улам л цаашаа яваад байдаг гэж эмч хэлсэн шүү хэмээн иргэддээ сэрэмжлүүлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!