ЗАР »
ГЭРЛИЙН 200 ВАТТЫН ЧИЙДЭНГЭЭР ХАЛДАГ БАЙШИН МАНДАЛГОВЬД БАРЬЖЭЭ
Мандалговийн зүүн хойт дүүрэг дэх Хүүхдийн паркийн хашаан
дахь хоёр давхар жижиг байшин хэнд ч анзаарагдалгүй өнөө хүрлээ. Харин энэ шинэ оны өмнөхөн гэрлийн чийдэнгээр халдаг хоёр давхар хаусыг
олон нийтэд танилцуулсан нь ихэд сонирхол татсан. Бид энэ талаар "Зуут
констракшн” ХХК-ийн захирал Д.Баттөгс, "Сакура проперти” ХХК-ийн захирал
Н.Ганбаа нартай ярилцаж ШИНЭ ТЕХНОЛОГИЙНХ нь талаар дэлгэрэнгүй
ярилцлаа.
-Та бүхний барьсан байшинг гэрлээр халаана гэхээр олон хүн гайхаж байна л даа. Нууц биш бол ямар технологи ашиглаж байгаа вэ?
-Н.Ганбаа: Энэ барилга бол пассив хаусны стандартаар барьсан анхны хаус. Манай барилга Монголд хамгийн дулаан алдагдал багатай болов уу. Улаанбаатар хотын ердийн барилгад нэг метр квадрат тутамд жилдээ 400квц дулааны эрчим хүч зарцуулж байна. Гэтэл манай барилгад олон улсын стандартын мэргэжилтнүүд хоёр ч удаа хэмжилт хийж баталгаажуулснаар 13квц гэж гарсан, ердийн барилгаас 30 дахин бага эрчим хүч зарцуулна гэсэн үг. Хар ухаанаар бодоод 6кв-ын халаагуураар халдаг байсан бол түүний 30-ны нэгээр буюу 200ваттаар хална гэсэн үг. Өөрөөр хэлбэл 100 лааны гэрэл хоёр ширхэг асаалттай байхад байшин доторх агаарын хэм 20 градус дулаан байна гэсэн үг. Пассив хаусын стандартын шаардлага нь халаалтын эрчим хүчний хэрэглээ 15квц/м2/жил байдаг. Манай орны цаг агаарын нөхцөлд хүрэхэд маш хэцүү тоо. Дээрээс нь энэхүү стандарт нь маш өндөр битүүмжлэл шаарддаг. Тэгж байж амьдарч байгаа хүндээ дээд зэргийн тааламжтай орчинг бүрдүүлнэ. Үүнийг хангахын тулд бид нэлээд толгойгоо өвтгөсөн ч гартаа оруулж авлаа. Ердийн орон сууцны битүүмжлэлийг үзэхэд 3 гэсэн тоо гарна. Харин бидний барьсан байшингийн битүүмжлэл 0.38 байгаа. Ийм хэмжээнд хүргэх гэж нэлээд няхуур ажилласан, ажилчид маань ч гэсэн учраа олчихлоо. Ингээд битүүмжлэл хангасан байранд 24 цагаар агаар сэлгэнэ, ингэхдээ хөрсний дулаан солилцуур, агаар шүүлтүүр гэх мэтийг төлөвлөж өгдөг учраас тогтмол цэнгэг дулаахан агаараар сэлгэгдэж байдаг.
-Эрс тэс уур амьсгалтай манай улсад пассив барилга барихад нэлээд хүндрэлтэй байдаг гэж сонссон. Яагаад энэ технологийг эх орондоо нутагшуулах болов. Хэдэн жилийн хугацаанд судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийв?
-Н.Ганбаа: Би Япон улсад барилгын чиглэлээр их олон жил ажиллаж байгаад ирсэн. Эрчим хүчний хэмнэлт, үнэ цэнийг ойлгодог болсон л доо. Манай улсад эрчим хүчний үргүй зардал, түүхий нүүрсний хэрэглээ хавтгайрсан байдалтай, их үрэлгэн байгаа нь 2010 онд монголд ирснээс хойш анзаарагдаж байсан. Хувийн орон сууцуудыг харж байхад том том хауснууд. Энэ байшингуудыг халаахын тулд маш их эрчим хүч шаардагддаг. Мөн түүндээ зориулж нүүрсээр галладаг уурын зуух барьдаг. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад эрчим хүчний үнэ дөрөв дахин бага. Энэ байдалдаа хэр удаан байх вэ гэхээр нэлээд эрсдэлтэй. Эрчим хүчний жаахан л доголдол гарахад Улаанбаатар хот тэр чигээрээ хөлдөх эрсдэлтэй байна. Гэтэл манайхан үүнийгээ анзаарахгүй утаагаараа л бөмбөгдөөд, жилээс жилд нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж байгаа. Энэ байдлаас гарах гарц хайж барилгын төрөл бүрийн технологи судалж байгаад хамгийн эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологийг сонгосон. Манай улсад ийм технологиор барилга барих боломж байна уу гээд 2013 оноос хойш судалж, туршиж эхэлсэн.
-Загвар барилгаа барьж олон нийтэд танилцуултлаа таван жилийг зарцуулжээ. Яагаад ингэж удах болов?
-Н.Ганбаа: Пассив барилга хамгийн сайн дулаалга шаарддаг. Мөнгө зарж чадвал дулаахан байшин барьж болно л доо, Гэхдээ үүнийг хямд хийх боломжийг хайж нэлээн цаг зарсан. Хэрвээ бид арай зузаан дулаалгатай байсан бол гэдэг зүйл рүү орчхож байгаа юм. Хэрвээ би, хэрвээ би гээд яваад байж болохгүй. Монгол зах зээлд дулаалгын материал үйлдвэрлэдэг байгууллагуудтай холбогдлоо, дэлхийн бусад орнуудаас ч гэсэн хайлаа. Пассив байшингаа барих гэхээр ердийн байшингаас хоёр дахин өндөр өртгөөр босох гээд байдаг. Эцэст нь бид дулаалгын материалаа өөрсдөө хийдэг боллоо. Цаашлаад байшинтайгаа холбогдолтой бүх төрлийн технологийг монголдоо нутагшуулах шаардлагатай болсон. Тухайлбал цонх, хаалга, нарны эрчим хүч, цахилгаан хувиргах, агааржуулалтын систем гэх мэт бүгдийг нь нэг нэгээр барьж авч хийсэн дээ, овоо ч туршлага хуримтлууллаа. Энэ бүх асуудлууд шийдэгдэж өөртөө итгэлтэй болоод ирэхээрээ "Монголд ийм технологи байхгүй, зах зээл байна, үүнийг хийж үзье” гээд найз нөхөд рүүгээ хандаж эхэлсэн. Ингэж ярьсаар байгаад хоёр найзыгаа урвуулсан л даа.
-Шинэ оны өмнөхөн Дундговь аймгийн Мандалговь хотод баригдсан гэрлээр халдаг байшингийнхаа нээлтийг хийсэн байхаа?
-Н.Ганбаа: Боломжтой санхүүжилт хайж явсаар байгаад Дундговь аймгийн Мандалговь хотод гэрлээр халдаг пассив байшингаа барьж 12 дугаар сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулсан байгаа. Хүмүүс их сонирхож асууж байна шүү. Дундговь аймгийн иргэд болон Засаг дарга нь "Сонирхолтой, инновацийн төсөл юу байна” гэхээр нь төслийн уралдаанд нь оролцож ялсан. Бид энэ байшинг нэр төртэйгөөр, хүмүүсийн эргэлзээг тайлах зорилготой учраас хувийнхаа хөрөнгө оруулалтаар байшингаа барина гэж хэлсэн. Энэ байшинг барихад асар их хөрөнгө оруулалт хийсэн. Байшингийн үндсэн зарчмын хөрөнгө оруулалтыг аймгийн Засаг дарга санхүүжүүлсэн байгаа.
-Д.Баттөгс: Бид цаашид уламжлалт барилгынхаа материалыг ашиглана. Харин хөдөлмөрийн сахилга бат, технологийг хэрхэн яаж гүйцэтгэх, чанартай байлгах, дэс дарааллыг нарийн чанд барих. Энэ болгон байшин баригдах явцад бий болно. Саяны яриад байдаг битүүмжлэл, дулааны хадгалалтын асуудал талаар нэг болчих гээд л байдаг юм. Өмнө нь байгаагүй цоо шинэ технологи, ид шидтэй байшин барьсан гэж ойлгож болохгүй л дээ. Уламжлалт барилгын технологийн дагуу баригдана. Харин технологийн дэс дарааллаа маш нарийн чанд баримталж байж пассив барилга босч, стандарт нь хангаддаг юм байна.
-ХОЛООС ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ ЭЛС, ЧУЛУУГ БАЙШИНДАА ТҮЛХҮҮ АШИГЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДСОН-
-Пассив байшингийнхаа технологийг нэг бүрчлэн нутагшуулсан гэхээр ихэнх түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэг болжээ. Ингэж нутагшуулахад саад бэрхшээл тулгарч байв уу?
-Н.Ганбаа: Анх удаа хийж буй учраас саад бэрхшээл гаралгүй яахав. Түүхий эд хийдэг үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг бүгдийг нь шинээр оруулж ирсэн. Цонхоо хийлгэхийн тулд монголд цонх үйлдвэрлэдэг бүх компаниудтай уулзсан. Бүр болохгүй болохоор нь нэг цонхны үйлдвэрийн захирлыг гуйж байгаад тусдаа цех байгуулж төхөөрөмж авхуулж цонхоо үйлдвэрлэж эхэлснийхээ дараагаар хэдэн янзаар туршиж үзлээ. Энэ бүх туршилтын дараа үйлдвэрлэсэн цонхоо байшиндаа суурилуулсан. Байшинд ашиглагдаж буй дулаалгын материал аль болох хаягдлыг ашигласан, эко байх ёстой байдаг. Өндөр эрчим хүч шаардсан түүхий эдээр байшингаа дулаалаагүй. Өндөр хөгжилтэй орнууд ногоон технологид шилжиж, үйлдвэрлэхэд их хэмжээний энерги шаарддаг зарим дулаалгаас аль хэдийн татгалзаж эхэлсэн. Тиймээс холоос тээвэрлэх шаардлагагүй байгалийн нөөц элс, чулууг байшиндаа түлхүү ашиглах нь зөв гэж бодсон. Бид энэ байшин дээрээ зуны илүүдэл дулааны эрчим хүчийг хуримтлуулах технологийг туршиж байна. Зун нь хуримтлуулсан дулаанаа өвөлд нь бага багаар ашиглах боломж юу байна гээд элс, усыг ашиглан хоёр төрлийн дулаан хуримтлууртай туршилт хийж байна. Аль, аль нь манай улсад түгээмэл тархацтай элбэг байдаг түүхий эд.
-Мандалговь хотод баригдсан загвар барилга хэдэн метр квадрат вэ. Ойролцоогоор метр квадратыг нь хэдэн төгрөгөөр үнэлж байна?
-Д.Баттөгс: Мандалговьт баригдсан барилга ашигтай талбай нь 75 орчим метр квадрат хоёр давхар орон сууцны зориулалтай. Дундаж орлоготой иргэдийг хувийн орон сууцаар хангах, эрчим хүч, дулаан алдагдал, ашиглалтын зардлыг тооцож үзээд метр квадратыг нь 1.2-1.5 сая төгрөгийн хооронд байхаар үнэлж байна. Улаанбаатар хотод 20 км-ийн радус дотор баригдах барилгуудад дээрх хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Харин хөдөө орон нутагт материалын үнэ, тээврийн зардлыг захиалагч хариуцна. Бусад асуудлууд барилгын тухай хуульд заагдсан баталгаа, шаардлагаа дагаж мөрдөөд л барилгаа барих журамтай.
Н.Ганбаа: Хотын дундаж орон сууцны метр квадрат нь дунджаар 1 сая 800 мянган төгрөгийн ханштай байна. Гэвч амьдрах орчин маань ямар байгаа билээ, утаа, түгжрэл, зогсоол, хөрсний бохирдол гэх мэт хэцүү л болоод байгаа. Хэрвээ хүмүүс хотоос гараад манай байшинд амьдрахад хөдөө амьдарч байна гэсэн мэдрэмж төрөхгүй. Манай байшинг цогцоор нь бариулсан тохиолдолд хотын төвд амьдарч буй юм шиг дулаахан, тохилог амьдарна. Ашиглалтын зардал гарахгүй, хэд сараар нь эзгүй орхичхоод эргээд ирэхэд төвийн шугамд холбогдсон байр шиг л дулаахан орчин угтана. Хотын төвийн байрнаас арай хямд өртгөөр метр квадратаа үнэлж байгаа. Манай байшин дэд бүтцийн хувьд хэн нэгнээс маш бага хамааралтай гэдгээрээ онцлог.
-Дэд бүтцийн хувьд хэн нэгнээс хамааралгүй гэхээр дулаан, эрчим хүчнийхээ асуудлыг цогцоор нь нарны гэрлээр шийдэж байгаа юм уу?
-Д.Баттөгс: Манай байшинд хоёр киловаттын нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл захиалагч та таван жилийн хугацаанд гэрэлтүүлэгт мөнгө огт төлөхгүй гэсэн үг. Бүгдийг нь нарнаасаа авна. Таван жилийн дараа батарейны цэнэг хураах үндсэн үйл ажиллагаа нь муудсан тохиолдолд л солино. Эрчим хүчний хувьд хэнээс ч хамааралтай биш, тог тасарлаа, цахилгааны мөнгө төлнө гэсэн асуудал үүсэхгүй. Давхар халаалтаа шийднэ. Дээвэр дээр байрлуулдаг халаалтын коллектор нараар ус нь халж цэвэр усаараа сэлгэгдэж хэрэглээний халуун ус, халаалтаа давхар шийдсэн. Хүйтний улиралд ямар ч асуудалгүйгээр орон сууцанд амьдарч буй мэт орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ технологийг нутагшуулсан.
-ОЛОН УЛСАД ПАССИВ ХАУСЫГ ҮС ХАТААГЧААР ХАЛДАГ БАЙШИН
ГЭЖ ХҮМҮҮСТ ТАНИЛЦУУЛДАГ-
Олон улсад пассив хаусыг үс хатаагчаар халдаг байшин гэж хүмүүст таниулдаг
-Мандалговьд баригдсан хоёр давхар орон сууцны зориулалтай загвар байшин хэдэн киловатт эрчим хүч зарцуулж байж өвлийн тэсгэм хүйтэнд дотор агаарын температурыг +20-д хүргэх вэ?
-Н.Ганбаа: 200 ватт гэж гарна. Айлуудын захиалах байшин дунджаар 50 метр квадрат байлаа гэхэд 100 ватт. Өөрөөр хэлбэл 100 ваттын хүчин чадалтай 1 ширхэг лампыг асаагаад орхичиход тэр байшин дулааныхаа хэрэгцээг хангана. Олон улсад пассив хаусыг үс хатаагчаар халдаг байшин гэж хүмүүст таниулдаг. Манайхаас харьцангуй дулаахан уур амьсгалтай Герман улсад л гэхэд хамгийн жижиг хэмжээтэй 40 ваттын гэрлээр халдаг байшин гэж сурталчлахад хүн болгон ойлгодог болсон байна. Харин манай улсад энэ бүхнийг шинэ соргогоор хүлээн авч байна. Утаа, нүүрс, үнсний асуудалд цэг тавих харьцангуй бодит шийдэл гэж бид үзэж байгаа юм. Мөн цаашлаад хотын төвлөрлийг бууруулах, дэд бүтцээс хамаарах хамааралгүй болгосноор газрын зохистой ашиглалтад ч хувь нэмэртэй. Жишээ нь та өөрийн өмчилж авсан газартаа цэвэр усны асуудлаа л шийдсэн байвал бид хотын төвийн байрнаас ялгаагүй тав тухтай орон сууцыг хямд өртгөөр танай газар дээр барьж өгөх боломжтой боллоо гэсэн үг.
-Пассив хаусанд амьдарч буй айлын сарын цахилгааны хэрэглээг мөнгөн дүнд шилжүүлбэл хэдэн төгрөг гарах бол. Тооцоолол хийж үзсэн үү?
-Д.Баттөгс: 50 метр квадрат байшинг Улаанбаатар хотод загварчлаад авчирлаа гэхэд сардаа 4500 төгрөгийн халаалтын зардал гарна. Хэрэв өөрийн гэсэн нарны тольтой бол зардал гарахгүй. Энэ байшинг Монгол Улсын аль ч цэг дээр аваачаад барихад халаалт, эрчим хүчний зардал гарахгүй гэхэд болно.
-Пассив хаусыг барихдаа маш сайн дулаалж битүүмжилдэг учраас халаалтдаа ийм бага хэмжээний мөнгө зарцуулдаг гэж ойлгож болох уу?
-Д.Баттөгс: Барилгын үндсэн хийц нь хөнгөн металл карказан технологи. Дотор талаасаа ОСБ хавтан гадна талдаа чийг тусгаарлагч, гадна пассадны сайдинг орчихсон ийм л энгийн бүтэцтэй. Хананы зөвхөн дулаалгын зузаан нь 60 см. Сууринаасаа тааз хүртлээ дулаалсаар байгаад халуун сав шиг л байшин барьсан гэсэн үг. Гадагшаагаа дулаан алдалт бараг байхгүй. Хэрэв битүүмжлэл алдагдсан тохиолдолд агаарын солилцоо явагдаж дулаанаа алдаж эхэлдэг. Эдэлгээний хувьд монголд баригдаж буй барилгуудтай насжилтын хувьд ижилхэн. Яагаад гэхээр материал нь адилхан. Харин дулаалгын хувьд насжилт өндөртэй, урт хугацаанд ашиглагдана.
-Та бүхэн хаягдал цаас ашиглан дулаалгын материал үйлдвэрлэж байгаа. Одоо ашиглагдаж буй шилэн, чулуун хөвөнгөөс ямар давуу талтай вэ?
-Д.Баттөгс: Целлюлоз буюу хаягдал цааснаас гаргаж авсан дулаалга. Цаасан хөвөн гэж хэлэхэд болно. Ийм дулаалгын материал галд тэсвэртэй, ялзарч муудахгүй. Бид хэвлэлийн хаягдал цаасыг хуурай аргаар дахин боловсруулж галд тэсвэртэй, маш өндөр дулааны эсэргүүцэлтэй дулаалгын материал гаргаж авсан. Байгал экологид ээлтэй. Зах зээлд борлуулагдаж буй дулаалгын материалуудаас хэд дахин хямд өртөгтэй. Шүрших, чигжих, үлээлгэх, хавтгайлж янз бүрийн хэлбэрээр ашиглах боломжтой. Энэ дулаалгын материалыг олон улсад "Cellulose fiber insulation” гэж нэрлэдэг. Хамгийн ногоон барилгын материал гэж үздэг. Учир нь түүхий эдийн хувьд үндсэндээ хаягдал цаас. Үйлдвэрлэлийн шат дамжлагад шингээгдэх хүлэмжийн хий маш бага ялгардаг. Дулаалгын шаардлага өндөртэй пассив хаусыг дулаалахад хамгийн тохиромжтой. Цаашид ердийн барилгын дулаалгад ашиглахаар туршилтуудыг хийж байгаа. Хаягдал цаасаар хийсэн дулаалга манай улсад хэрэглэгдэж буй дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн, шилэн хөвөнгөөс илүү дулаанаа хадгалдаг. Бид энэ материалаараа Ганданд гэр, байшин дулаалсан асар өндөр үр дүн гарсан. Цаашлаад угсармал барилгын үйлдвэрлэлд шилжиж, өртөг бууруулах, хэрэгцээт бүлгийн шаардлагад нийцүүлсэн хувилбаруудыг зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
М.АМАРЖАРГАЛ
Гэрэл зургийг Б.БАЗАРРАГЧАА

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!