Л.Оюун-Эрдэнэ: Бид зогсохгүй, Эднийг өрөвдөөд болино гэж байхгүй

🕔 2018/12/27 16:52

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгээ УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд ороод байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн гардуулахаар УИХ-ын даргын өрөөний гадаа очсон боловч УИХ-ын дарга хаалгаа тайлж өгсөнгүй. Тиймээс жагсагчид шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүлээлгэн өгсөн юм.

Ц.Цолмон "Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Э.Тэргэл

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!