Арьс ширний үйлдвэрийн эзэн монгол ажилтны чихийг тасалжээ

🕔 2018/12/24 11:16

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах "Харгиа” арьс ширний үйлдвэрийн эзэн, БНХАУ-ын иргэн монгол ажилтны биед халдаж, танхайрчээ. Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэншилтэй, эрэгтэй 58 настай Tian Ynkuan гэгч нь үйлдвэрийн ажилтантайгаа маргалдаж, Дорнод аймгийн харьяат, 29 настай Ц-гийн баруун чихийг тасалжээ. Улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед тус үйлдвэрийн хятад ажилчид үйлдвэрийг орхин явсан байсныг яаралтай эрэн сурвалжилж, саатуулан шалгаж байна.

Б.Цог

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!