Н.АЛТАНХУЯГ: "НЭГДМЭЛ МОНГОЛ" ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛСНАА ЗАРЛАВ

🕔 2018/12/19 13:16
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  дөнгөж сая мэдээлэл хийж  "Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлалаа.
Тэрбээр "Монголчууд бид эв нэгдэл арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг арга ухаан шаардаж байна. Намууд шударга бусын үүр болж төр  авлигын диваажин болж хувирсан. 65 тэрбумаар наймаалцаж концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар завшиж өрх гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг нэн яаралтай тарааж шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэцгээе. Шударга бусын хонгилыг нурааж  шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж нэн яаралтай гурван ажлыг хийнэ.
Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё
Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгаа болъё.
Лиценз наймаалдгийг зогсоож ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ. Иргэдийг өрийн дарамтгүй болгоё. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон. Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө "Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Н.АЛТАНХУЯГ: "НЭГДМЭЛ МОНГОЛ" ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛСНАА ЗАРЛАВ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!