ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлийг шалгахын тулд “Капитал”-д нэгжлэг хийв
🕔 2018/12/17 11:59
"Капитал” банкны төв байранд Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь эд мөрийн баримт болгон хурааж авлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувьцааных нь дийлэнх хэсгийг эзэмшдэгээ ХАСХОМ-тээ бүртгүүлдэг "Капитал” банкыг битүүмжилсэн хэмээн зарим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй ч албаны эх сурвалжууд ийм явдал болоогүйг онцолсон. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхантай хамтарсан ажлын хэсгийнхэн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн бичиг баримтад нь үзлэг хийж, хураан авсан бөгөөд одоогоор хэн нэгнийг цагдан хориогүйг эх сурвалжууд батлав.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ дурдсан "Доктор МЭИК” компаниар дамжуулж 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл авсан нь илэрхий болоод буй. Мөн үүнээс ч өмнө 2015 онд "Капитал” банк нь гурван удаагийн гүйлгээгээр 2.3 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Энэ мэт баримтуудыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт зөвхөн "Капитал” банканд ийм ажиллагаа явуулсан. Цаашид бусад банкны санхүүгийн бичиг баримтуудыг шалгахыг эх сурвалжууд нотлов.
Unuudur.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!