ЦЭЭЖ ТООЛЛЫН ОЛОН УЛСЫН АВАРГА ТЭРГҮҮТЭЙ 53 МЕДАЛЬТАН 12-НЫ 15 ЦАГТ УЛААНБААТАРТ БУУНА

🕔 2018/12/11 18:34
Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж "ТОЯА" академийн тэргүүн Т.Туяа ахлагтай баг оролцсон байна.  Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар  аймгуудаас  нийт 53 суралцагч, эцэг, эхчүүдийн төлөөлөл нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Манай хүүхдүүд нийт 13 түвшинд 8 минутад 200 бодлого бодож өрсөлдсөн байна.
 
Энэ тэмцээнээс манай хүүхдүүд 1 Гранд Чампион, 16 Чампион , 20 Алтан цом, 10 Мөнгөн 6 хүрэл цом хүртсэн өндөр амжилттайгаар эх орондоо ирж байна. Дэлхийн цээж тооллын аваргууд маргааш буюу энэ сарын 12-нд 15.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм

ЦЭЭЖ ТООЛЛЫН ОЛОН УЛСЫН АВАРГА ТЭРГҮҮТЭЙ 53 МЕДАЛЬТАН 12-НЫ 15 ЦАГТ УЛААНБААТАРТ БУУНА

 

ЦЭЭЖ ТООЛЛЫН ОЛОН УЛСЫН АВАРГА ТЭРГҮҮТЭЙ 53 МЕДАЛЬТАН 12-НЫ 15 ЦАГТ УЛААНБААТАРТ БУУНА

 

.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!