Шатахууны үнэ тонн тутамдаа 82-148 доллароор буурчээ

🕔 2018/12/11 13:01

ОХУ-ын "Роснефть” компаниас импортоор авдаг шатахууны 12 дугаар сарын хилийн үнэ төрлөөсөө хамааран өмнөх сараас тонн тутамдаа 82-148 ам.доллароор буурчээ.

Тодруулбал, АИ-92 автобензин тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 706 ам.долларын үнэтэй байгаа юм. Үүнээс өмнө хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэлийн дагуу шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлээд байгаа бөгөөд газар дээр нь хяналт тавьж ажиллана гэлээ.

Одоогоор дотоодын түлшний нөөц улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, АИ-80 автобензин 118, АИ-92-ийн хувьд 36 хоног, дизель түлш 26 хоногийн нөөцтэй байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!