ГЭДСЭЭР ХИЙСЭН БУУЗ ИДЭЖ ӨССӨН ОХИН ГЕРМАНЫ УЛС ТӨРД ОРСОН ТҮҮХ

🕔 2018/12/03 13:40

Энэ шуугианы эзэн бол ХБНГУ-ын ЦСҮ намын Бавари мужийн Иргэдийн төлөөлөгч, тус намын тойргийн залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Солонго гэдгийг одоо бол олон хүн мэдэх болсон.

Гадаад улсад тэр дундаа улс төрд орно гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Нарийн чанд дэглэмтэй, цагийг ягштал барьдаг Герман улсад нэлээд өндөр шаардлагаар л улс төрийн албан тушаал хаших байх. Тэгвэл энэ бүхнийг бодит амьдралд хэрэгжүүлэн монгол залуустаа хүн хичээвэл хйиж бүтээж болдог юм байна гэсэн урам зориг бий болгосон Н.Солонго саяхан Герман улсад болсон Бундестагийн сонгуулийг сурвалжилсан Өдрийн сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа өөрийн амьдралын тун сонирхолтой түүхээ ярьжээ.

 Түүнийг долоон настай сургуульд орохоос нэг жилийн өмнө ээж аав нь салж, зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж байсан хүндхэн үе байжээ. Энэ үед тэрбээр ээжтэйгээ хамт амьдрах болсон бөгөөд ээж нь эмнэлэгт ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан байна. Гэсэн ч ээж охин хоёр зах зээлийн шилжилтийн нийгмийн энэ хүнд үед хатуу ширүүн амьдралтай тэмцэн ээж нь найзтайгаа нийлэн дотор махаар бууз хийж заран амьжиргаагаа залгуулдаг байжээ.

Харин зарагдаагүй үлдсэн буузаа оройн хоолондоо хэрэглэдэг байсан хэмээн Солонго өөрийн бага насны амьдралаа хүүрнэн ярьжээ.

 

Түүний энэ амьдралын мөчлөг нь аливаа бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхгүй харин ч улам тэмцэн сөрөх сэтгэлийн тэнхээтэй нэгэн болоход ихээхэн хувь нэмэр болсон аж. Тиймдээ ч 11 настайгаасаа эхлэн ажил хийж эхэлсэн бөгөөд сургуулийн төлбөрөө төлөхийн тулд герман хэл зааж, зуны амралтаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах гэх мэт олон ажлыг хийдэг байснаа энэхүү яриандаа дурсан ярьжээ.

Их сургуульд орохын тулд бүтэн жил зөөгчөөр ажиллаж сургалтын төлбөрөө өөрөө олж байжээ. Их сургуулиа төгсөн мэргэжилтэй нэгэн болсон ч одоогийн энэ өндөрлөгт тийм ч амархан хүрээгүй аж. Бусад монголчуудын л адилаар Солонгос улсад ажил хийж олсон мөнгөө эрдэм боловсролдоо зарцуулдаг байжээ.

Хожим нь Герман улсад очоод Монгол улсынхаа талаар цуврал лекц уншиж яваад Германы ЦСҮ намын удирдлагуудын хараанд өртөн улстөрч болох замналаа эхэлжээ. Түүнийг эхэн үед намынхан нь гадуурхан "Энэ морь унасан жуулчин төөрч яваад энд ороод ирж” гэх мэтээр шоглож байсан ч монгол хүн юу хийж чаддаг болохоо тэдэнд харуулан тэрээр орон нутгийн сонгуульд ялж , Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

Дэлхийн нийтээр Марроко улсын жирийн нэг хоньчин охин хожим нь Францын Боловсролын яамны сайд болсон түүхийг шагшин магтаж шуугиж байсан бол түүнтэй адил эгэл жирийн монгол охин Германы нэртэй улстөрч, сайд болохыг үгүйсгэх арга үгүй.

Хүүхэд наснаасаа бор зүрхээрээ хөдөлмөрлөж, ёс зүйтэй оронд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь тийм ч амар ажил биш. Хөдөлмөр хүнийг голдоггүй гэж энэ буй за.

ГЭДСЭЭР ХИЙСЭН БУУЗ ИДЭЖ ӨССӨН ОХИН ГЕРМАНЫ УЛС ТӨРД ОРСОН ТҮҮХ

 

ГЭДСЭЭР ХИЙСЭН БУУЗ ИДЭЖ ӨССӨН ОХИН ГЕРМАНЫ УЛС ТӨРД ОРСОН ТҮҮХ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!