Сурагчийн цүнх хэдэн кг жинтэй байх ёстой вэ?

🕔 2018/10/05 12:25

 

Австралийн нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймээс судлаачид сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

 

1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй
3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй
5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй
7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй
9-11-р анги-4,0 кг-аас илүүгүй

 

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ:

1. Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх:

Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах.

 

Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх.Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх
2. Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

 

 

-Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
-Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
-Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох

 

-Сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!