Чуулган: Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаас чөлөөллөө

🕔 2018/10/04 13:59

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүний аминд хүрсэн гээд байгаа Б.Махбал гэж хүний тухай хэдэн үг хэлье. МАН-д Б.Махбал гэсэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ачтай буянтай хүн гэхээрээ бүх нам, бүх төрийн нүүрэнд дарга хийж явдаг байна аа. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарт хэлье. Тэр Б.Махбалаа ажлаас нь халаарай. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө "Би газрын дарга болно. Надтай аяаарай гэж яриад явж байсан байгаа юм. Ёстой ялзрал. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэлье. Тэр хэргийг зөв зүйчлээрэй. Бараг талийгаачийн буруу мэтээр зүйлчлэгдсэн байгаа юм. Шударга ажлаарай"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Кабинетээр нь хариуцлага тооцмоор байна. Болдог бол зайлуулмаар 7-8 сайд байна. Нэг сайдаа ацаглачихаад байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай л даа. "

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!