"60 тэрбум"-ыг мэдээлэх утас ажиллуулна

🕔 2018/06/21 11:02

"60 тэрбум"-ыг мэдээлэх утас ажиллуулна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын бүлэгтэй "дайн" зарлаж буйгаа хоёртоо мэдэгдэв. АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийж, 60 тэрбумын асуудал шийдэгдэх хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг парламентыг удирдах ёсзүйн хэмээн, огцрох ёстойг хэлж байв.

Харин өнөөдөр тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагыг дахин тавилаа. Мөн 60 тэрбумын  асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг уриаллаа.

Энэ үеэрээ тэрбээр "60 тэрбум"-ыг мэдээлэх 9310 6060 дугаарын утас ажиллуулж эхэлснээ дуулгав. Энэ утсанд төрийн албыг наймаалцсан тухай мэдээллийг өгч болох аж.

Б.Учрал

http://www.shuud.mn/a/498120

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!