ШОРЛОГ ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ АЮУЛТАЙ

🕔 2018/05/25 13:44

ШОРЛОГ ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ АЮУЛТАЙ

Урин дулаан цагт аялал амралт зугаалгаар явахдаа та бидний идэх дуртай хоол шорлог эрүүл мэндэд аюултай хэмээн хятадын Зинанийн их сургуулийн эрдэмтэд Environmental Science & Technology хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэд өөрсдийн туршилтад 20-25 насны нийт 20 хүнийг оролцуулан шорлог бэлтгүүлэхэд шорлог хийх явцад гардаг утаа, үсэрдэг тос  нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоожээ. Шорлог болох явцад тэндээс  гарч байгаа утаа, агаар, тос  нь  арьсаар дамжин  хүний ДНК-г мутацид оруулах, хорт хавдар үүсгэх аюултай гэсэн байна. Энэ явцдаа эрдэмтэд хорт бодис арьсаар дамжин бие организмд нөлөө үзүүлдгийг өмнө нь судалж байгаагүй гээд энэ бол нээлт байлаа гэжээ. Өмнө нь хорт бодис зөвхөн хоол хүнс, амьсгалаар дамжин хүний биед муугаар нөлөөлдөг гэж үзэж байж. Гэтэл шорлог бэлтгэх явцад гарч байгаа утаа, үсэрдэг тос нь арьсан дээр унахад бие организм дахь нүүрстөрөгчтэй идэвхтэй нэгдэж муугаар нөлөөлдөг гэнэ.

Энэ бүхнээс сэргийлэхийн тулд шорлог бэлтгэхдээ урт ханцуйтай цамч, хувцас, бээлий өмсч байхыг эрдэмтэд зөвлөжээ хэмээн sputnik.md хэвлэлд бичжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!