С.Баяр “НАДАД хэн нэгэнтэй уулзаад байх ШААРДЛАГА байхгүй” гэж хэлүүлжээ

🕔 2018/04/26 15:39

С.Баяр “НАДАД хэн нэгэнтэй уулзаад байх ШААРДЛАГА байхгүй” гэж хэлүүлжээ

 

АТГ-аас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд тус цагдан хорих ангид ажиллаж Ерөнхий сайд асан С.Баяраас бусад хүмүүстэй уулзаж, ярилцжээ.

Тэрээр энэ талаар хэлэхдээ "Би хоригдож буй нэр бүхий хүмүүстэй бүгдтэй нь уулзах хүсэлт гаргасан ч Ерөнхий сайд асан С.Баяртай л уулзаж чадсангүй, Учир нь АТГ-ынхан намайг түүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баяр саяхан АТГ-т хүсэлт, бичиг, ирүүлжээ. Тэрээр уг хүсэлт, бичигтээ "Би хэнтэй ч уулзахгүй. Одоо надад хэн нэгэнтэй уулзах шаардлага байхгүй” гэж бичсэн юм байна. Тиймээс АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Л.Болдыг түүнтэй уулзуулаагүй ажээ.

http://www.view.mn/news/14499

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!