Хакүхо М.Даваажаргал шинэ амжилт тогтооно

🕔 2018/02/28 09:34
 

Хакүхо М.Даваажаргал шинэ амжилт тогтооно

 

Японы мэргэжпийн сүмогийн гуравдугаар сарын буюу харү башёгийн хуваарь гарчээ. Ирэх сарын 11-25-ны өдрүүдэд үргэлжлэх хару башёгийн зүүн жигүүрийг их аварга М.Даваажаргал, баруун жигүүрийг их аварга М.Ананд нар тэргүүлэхээр болжээ.

Монгол бөхчүүдээс Комүсүби Ичиножёо баруун жигүүрийн таваас босч барилдах аж. Мөн Тамаваши А.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн нэгт, Араваши Э.Дөлгөөн маэгаширагийн барууны хоёрт, Чиёошима Г.Мөнхсайхан маэгаширагийн баруун жигүүрийн аравт эрэмбэлэгджээ. Жюүрёо зиндаанд Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн хоёроос, Азумару С.Тодбилэг зүүн жигүүрийн гурваас, Тэрүнофүжи Г.Ган- Эрдэнэ зүүн жигүүрийн таваас, Дайшохо Ч.Шижирбаяр зүүн жигүүрийн есөөс, Сэйро А.Өнөболд баруун жигүүрийн есөөс, Миторю Төрболд зүүн жигүүрийн арваас, Таканойва А.Баасандорж зүүний арванхоёроос босч барилдах аж. Түүнчлэн ирэх сарын башёд барилдсанаар Хакүхо М.Даваажаргал их аварга цолтойгоор 64 башёд зодоглож Китаноүми аваргын тогтоосон амжилтыг эвдэх юм байна.
 
Б. Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!