Энэ өдрийн зурхай /2017.10.24/

🕔 2017/10/24 08:32

Энэ өдрийн зурхай /2017.10.24/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 5. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.

                          Барилдлага: Түлэх 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
                          Суудал: Ус    

Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хамтран ажиллах, уран бүтээл туурвихад аятайхан өдөр. Дотны хүмүүстэйгээ хамт аян замд гарч, эсвэл уран бүтээлийнхээ үдэшлэгт, олон нийтийн арга хэмжээнд уригтун. Засвар өөрчлөлт хийх буюу өөр ямар нэг хэцүү ажил эхэлсний хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Бага мэдээллээс болж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Та шинэ ажлаа эхлэхээс өмнө хуучин ажлаа дуусгах хэрэгтэй. Таны карьерт сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх сөрөг нөлөө их байна. Гэвч тэд өөрийн нэр алдрыг маш их эрхэмлэж, хамгаална.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрүүл мэнд маш сайн мэт байвч үдээс хойш эрч хүч илт буурч ядарч байгаагаа мэдэрнэ. Архаг хууч өвчнүүд сэдэрч болзошгүй. Халдварт өвчин болон хатгаанаас сэргийлэх бүх бололцоотой арга хэмжээгээ ав.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зарлага тань ашиг орлогоосоо давах нь. Амар хялбар амжилтад хүрэх гэж бүү оролд. Заримдаа танд сүйрлийн ирмэг дээр байгаа юм шиг санагдана. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Танд аз ирэх л болно. Ажил хэргээ өргөжүүлэх, оффисын засвар хийх ба түрээслэхэд сайн.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр олонхийг нь санхүүгийн аз дайрна. Муугүй мөнгө олж амжилттай хөрөнгө оруулалт хийнэ. Хэрвээ та ихээхэн мөнгө олбол үүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгох нь таны ирээдүйд хэрэгтэй байх болно.


ОХИН (8/23-9/22)

Хувь заяаны хувирамтгай байдлаас өөрийгөө хамгаал. Энэ нь таныг бусдыг тасар тат гэсэн үг биш гэхдээ шаардлага тулгарвал өөрийн эр зоригоо харуул. Албан тушаал дэвшихэд маш таатай үе. Зөвхөн өөрийн чадваруудаа бодитоор үнэлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх аргуудыг ол. Таны ямар ч үйл ажиллагаа, хууль ёсны байхад санаа тавь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үр бүтээлч харилцаа холбоонд таатай өдөр. Олонхи нь болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож бодитоор хандан, хүмүүст сайн чанараа илрүүлэхэд нь туслах болно. Олон нийтийн үйл ажиллагаа, үр хүүхдээ хүмүүжүүлэхэд бүхий л туршлагаа зориул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та ажил ихтэй байна. Энэ үлдсэн хоногт таны анхаарал түншүүдийн харилцаа гэрээ хэлэлцээрт бүрэн чиглэгдэнэ. Толгой эргэм амжилттай карьерт хүрэх магадлалтай. Гэхдээ эрсдэлтэй алхам хийнэ. Алсыг харах авьяас чадвараа ашигла. Танд эр зориг хангалттай байна.


НУМ (11/22-12/21)

Бусдын эрхшээлд орох магадлалтай өдөр. Амьдралын хэрэгцээндээ барьцаалагдан бусдад санаагаа автуулах магадлалтай. Сэтгэлийн хат сайтай байж, зарим золиос гаргахад бэлэн бай. Ажилаа ч алдаж болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Хамтын уран бүтээл хийхэд санаа нэгтнүүд олдоно. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Худалдаа наймаагаа эцсийн мөчид бүтэлгүй болгохгүйн тулд тайван хүндэтгэлтэй бай. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү татгалз.


ХУМХ (1/20-2/18)

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай. Гэхдээ энэ таны анхны худалдаа бол төдий л өндөр үр дүнд хүрнэ гэдэгт найдах хэрэггүй. Орон байрны нөхцлөө сайжруулахад ихээхэн мөнгө зарцуулна гэдэгт бэлэн бай.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр чухал шийдвэр гаргах, томоохон зүйл худалдаж авах, хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Ажлаа оновчтой төлөвлөж хүчээ зөв хуваарилж чадвал тоогүй явдлаас зайлж чадна. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!