Энэ өдрийн зурхай /2017.09.08/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 17. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хамтран ажиллах, ирээдүйтэй шинэ хүмүүстэй танилцахад тааламжтай. Таны уриалагхан нийтэч зан итгэл төрүүлнэ. Хичээл сурлага, бизнестээ ихээхэн амжилт олно. Чухал баримт бичигт гарын үсэг зоригтой зур. Эргэн тойрныхондоо өгөөмөр сайхан сэтгэлээр ханд. Тусламж гуйсан хүмүүст бүү татгалз.
ҮХЭР (4/20-5/20)
Залуу хүмүүсийн хувьд жинхэнэ ажиллах өдөр. Олонхи нь онцгой эрсдэлтэй алхам хийх чадвартай байна. Түрэмгий үйл ажиллагаа шинэ зүйлсээс татгалз. Хуучны сайн чаддаг ажлаа хийж байх нь өлзийтэй. Эхэлсэн зүйлээ дуусгаж амьдралд хэрэгжүүл. Ингэвэл эргэн тойрныхон тань таныг үнэлнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажлын ээлж халааны тухай чиглэл тавигдана. Хүч чадалаа зоригтой дайчил. Ажиллаж байж туршлага сууна. Идэвхитэй суралц. Хэтэрхий эрдэж бардах нь зовлон авч ирдгийг санахад илүүдэхгүй. Эцэст нь ивээн тэтгэх түншүүд олон болно. Гомдож, тунирхаж болзошгүй. Үд дундын үед байдал эргэлзээтэй болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Олон хүн шинэ танилаа гайхалтай ирээдүй нээж өгөх хүн хэмээн андуурч мэдэх өдөр. Хүсэл мөрөөдлөө бодит зүйл рүү хэт болгон бодох хэрэггүй. Та хүмүүсийг болон орчин байдлыг хэт сайхнаар төсөөлөх гээд байдаг зантайгаа санаж байхад илүүдэхгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Таны их зангаас болж гэр бүлд асуудал үүсч болзошгүй. Та заримдаа эргэн тойрныхныхоо үгийг сонсдоггүй. Дотны хүмүүстэйгээ харьцахдаа сэтгэл зүйн сурах бичгийг сохроор бүү дага. Амьдрал олон талтай болохоор түүнийг дүрэмчилж болохгүй.
ОХИН (8/23-9/22)
Та хүн хүсмээргүй газруудад очих дуртай болж сэжиг бүхий хүмүүстэй танилцана. Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө хяна. Санхүүгийн хувьд өөрийн сонирхлуудаа барь. Та хайр шударга, үнэнчийг бэлгэдэж байна. Та хайртай хүмүүсээ ямар ч гай зовлонгоос хамгаалахад бэлэн.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ үед та ажил хэргийн ба хайр дурлалын хэлхээ холбоог утсаар интернетээр, тээврийн хэрэгсэл дотор, номын санд бусад олон нийтийн газарт хялбархан тогтоож чадна. Магтаал, бэлэг зэрэг нь ямар ч хэлхээ холбоонд илүүдэхгүй. Эдгээр нь өнөөдөр таны хувьд бусад үеийнхээс ч илүү хялбар байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр бүх үйл ажиллагаа бүтэлтэй болохгүй. Ажил хэрэг санаснаас удаан явагдана. Бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарна. Хамгийн гол чиглэлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна.Үдээс хойш ажил хэрэг амжилттай байна. Мэргэжлийн амжилтууд өсөн дээшлэх замаар явагдаж санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Заавар бүү хүлээ, санаачлагыг гартаа ав.
НУМ (11/22-12/21)
Од гаригсын байрлал таны ажилд амжилт авчирна. Та өмнөхөөсөө хоёр дахин ихийг хийж, бүтээж чадна. Санхүүгийн байдал тань сайжирна. Та хол газар аялалд юм уу албан томилолтоор явж, халаасаа зузаалах боломж олно. Шинэ албан тушаал дээр хөдөлмөрийн гараагаа эхлэхэд маш тохиромжтой өдөр.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр туссан өвчин ноцтой, үйлийн үрийн шинжтэй байна. Аливаа бүтэлгүйтлийг та эмгэнэлт явдал мэт хүлээн авна. Учир нь та ялагдах дургүй. Энэ өдөр иж бүрэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Таны төрөлхийн хатуужил, сэтгэлийн хүч тэнхээ эцсийн дүндээ бүгдийг хэвийн болгож чадна.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр компаны тань санхүүгийн үйл ажиллагаа зорилгодоо нэг алхам ойртоно. Харилцан ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Худалдаа наймаагаа зоригтой хий. Орлого сайтай, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.
ЗАГАС (2/19-3/20)
Таны ааш зан урьдчилан хэлэхийн аргагүй байна. Энэ нь сэтгэл санаа, материаллаг байдлаас хамаарахыг хэлж байна. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга.