МАХН О.Баасанхүүгээ жийсэн гэнэ үү

🕔 2017/08/14 11:12

МАХН О.Баасанхүүгээ жийсэн гэнэ үү

 

Олон жил оймсонд хавчуулагдаж, улс төрд орж ирсэн хэмээн гоочлуулж явсан О.Баасанхүү намдаа нэг суудал аваад өгчихсөн гавьяатай нэгэн болчихоод байна. Гэвч нам нь түүнийг үл хүндэтгэсэн хэвээр. Тиймээс мань хүн олон ч удаа нам дотроо шинэчлэл хийхээр оролдсон боловч бие сэтгэл рүүгээ олон удаа цохилт авснаар энэ мөрөөдөл нь төгсгөл болсон юм.


Харин сүүлд "АН-д орсон нь зөв гэж бодогдох боллоо” хэмээн өөрийнхөө твиттер хуудаснаа жиргэх болж. Энэ нь түүнийг намаасаа гарах тухай бодож эхэлснийг илтгэж байна. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг МАН, АН-тай тохиролцоо хийж, Ерөнхий сайдын суудал хүртэл авчих санаа ярилцахад нь хамгийн их тус дөхөм болсон хүн бол яалтчгүй О.Баасанхүү л дээ. Тэр Эрдэнэтээс УИХ-д сонгогдоогүй байсан бол МАХН-д юун ийм, тийм тохиролцоо хийх, гудамжинд хоосон өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийхээс хэтрэхгүй байх байлаа шүү дээ.


Гэвч О.Баасанхүүгийн гавьяаг тэд үнэлэхгүй байсаар УИХ дахь ганцхан суудлаа алдаж ч мэдэхээр болчихоод байна. О.Баасанхүү "Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхийг намын дарга Н.Энхбаяр л шийднэ” гэж гоморхож явсныг бодвол гишүүн гэх гуншинтай болчихоод намаа солих уу байх уу гээд явдаг болж.


Мөн өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг дэвшүүлэхгүй байх талаар санал бодлоо хэлж, намын удирдлагуудаа хүртэл дарамталж явсан удаатай. Тэгвэл МАХН О.Баасанхүүг үүнээс дээш гаргаж болохгүй гэж шийдвэрлэсэн бололтой юм. Тиймээс намын Гүйцэтгэх товчооны хурлаар түүнийг намаас хасах, улс төрийн ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй байх тухай яригдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ нь намын үзэл бодол гэхээсээ өөрийн үзэл баримтлалын төлөө ажлаад эхэлсэнтэй нь ч шууд холбоотой байх. Зарим нь түүнийг АН-ын тэр дундаа хуучин Ерөнхийлөгчийн ивээлд багтсан ч гэж ярих юм билээ.

 

Ямартай ч О.Баасанхүүд ад үзэгдэж бус, үзэл сонирхлоо дагах боломж гарч ирж байгаа бололтой. Гэхдээ МАХН УИХ-д байгаа нэг суудлаа тийм ч амархан тавиад өгчихгүй байх гэж бодож байна.

 

Амар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!