Ихэнх нутгаар түр зуурын бороо орно
2017 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагаас 08 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, өдөртөө үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.