Маргааш "Аавуудын баярын" өдөр болно

🕔 2017/08/07 12:44

Маргааш "Аавуудын баярын" өдөр болно

"Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын 8-ны өдрийг "Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон6 Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аавууд үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлдэг. Энэ өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон. Манай улс "Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд 13 дахь жилдээ ийнхүү аавуудаа баярлуулах гэж буй юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!