МӨНГӨНИЙ ҮНЭРТЭЙ СОНГУУЛЬ

🕔 2017/07/06 12:08

МӨНГӨНИЙ ҮНЭРТЭЙ СОНГУУЛЬ

 

(ГҮРБАЗАР СТИЛЭЭР УНШИЖ, ЖАВХЛАН ЗАГВАРААР ДУУЛНА)
-
Омог цэнхэр аархал, амар амгалан мэхлэлт
Одонд үүрсэх амлалт, их өрийн бараа
Саяхан төрсөн нярайг Монголоо эрэн уйлахад
Ижийн хөхний сүү нь их өрөөр ивэлнэ ээ
- -
Гуйж аргадах үгс нь их өрийг зөгнөсөн
Гүйгүүл цэнхэр материал тараагчид нь мөнгөний үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нэр дэвшигчдийн минь цэнхэр амлалт
Миний амьсгал аа
-
Нас насны сонорт амлалт учирласан
Намуудын хөх мэхлэлт нь авилгын үнэртэй
Гуйгаагүй байхад үнсэгч нутгийн цэнхэр нэр дэвшигч минь
Миний амьсгал аа, миний амь аа
- -
Шивнээ нь хүртэл янаг, энэрч энэрэхүйн дуу
Шулаад буцах чимээг зөгнөх намуудын амлалт аа
Дэргэд шивнэсэн амлалт нь намайг орхиж холдоход
Дагаад гүймээр байвч жийпийг нь гүйцэхгүй хоцорно оо
-
Гуйж аргадах панаал нь домог зөгнөсөн
Гүйгүүл цэнхэр амлалт нь мэхний үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй намуудын минь цэнхэр амлалт
Миний амьсгал аа
- - 
Энгэр дулаан Пи-Артаа намайг тэвэрч уяруулсан
Эгшигт чимээн амлалт нь мэхлэгчийн үнэртэй
Өвөрлөөд авч болдоггүй намуудын минь буурал амлалт
Миний Монгол оо, миний амь аа
-
Гэр тойрон эргэлдэх амлалтын салхин сэвшээ
Гэгээ харуулан горьдоогч манай намуудын амлалт аа
Сэрвээ ирвэгнүүлэн ирэх амлалтын улирал сэнгэнэхэд
Сэтгэлийг л зөвхөн цатгах Па-Араар бид амьсгална аа
- - 
Гуйж аргадах үгс нь мэхлэлт зөгнөсөн 
Гүйгүүл цэнхэр амлалт нь оффшорын үнэртэй 
Атгаад хадгалж болдоггүй намуудын минь цэнхэр амлалт
Миний амьсгал аа
-
Нас насныхны сонорыг амлалтаар үнсдэг
Нутгийн эрээн намууд минь авилгын үнэртэй...
- -
2017-07-05

Badam Purev

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!