Үс засуулбал: Эрхтэн хурц болно

🕔 2017/07/04 09:48

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

2017.7.4, Мягмар гараг / Билгийн тооллын: 11
Зуны дунд Улаан морь сар
Зургаан цагаан мэнгэтэй Хар луу өдөр

Аргын тооллын: 2017.7.4, Мягмар гараг
Наран ургах шингэх: 04.59-20.53
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

 

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн.

 

Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!