Энэ өдрийн зурхай /2017.06.29/

🕔 2017/06/29 08:21

Энэ өдрийн зурхай /2017.06.29/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 6. Бархасвадь гараг. Бага морь одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага: Сансар  
                          Суудал: Хий

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр ажил төрөл өөдрөг байна, Албаны томилолт амжилттай болно. Гадаадад жуулчилбал сайхан дурсамжтай үлдэх болно. Та өөрийн үйл хэргийн ашигтай гэдэгтэй гэдэгт эргэлзэхгүй байвал чадахгүй зүйл гэж үгүй. Ажил хэргийн амжилт таны талд байна. Чухал үүрэг даалгаврыг санаснаас түргэн гүйцэтгэнэ. Даруу зан бүү гарга. Өөрийгөө үнэлж сур. Баярын өмнөхөн шагнуулж магадгүй. Хэрэв танд зугаалгаар явах, зочлох урилга авбал бүү татгалз.


ҮХЭР (4/20-5/20)

Таны эрүүл мэндэд санаа тавьж зөвлөсөн бусдын үгийг сонсоход та дуртай байна. Үнэхээр энэ нь эмчийн үүдэнд дараалалд зогсож алдах цаг зав сэтгэл санааг тань унагах болно. Гэхдээ бусдын үгэнд болгоомжтой ханд. Бусдад зохисон эм хэрэгсэл танд зохих албагүйг сана. Биеийн хүчний зохистой ачаалал танд зохино гэдгийг од эрхэс зөвлөж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил дээр чинь хамтрагчид чинь таныг үнэлнэ. Өнөөдөр та авьяасаа харуулна. Тэгээд бүх асуудлаа тэр даруй шийдэж чадна. Амьдралын олон салбарт, олон асуудал гарна. Буулт хийж сурвал танд ашигтай. Зөвшилцөл идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Дараа нь та нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны хэлэхээр төлөвлөөд хойш тавьж байсан санааг чинь хэн нэгэн танаас урьтан удирдлагад санал болгосныг сонсоход бэлэн бай. Гэсэн ч танд түүнээс илүү нарийн, бүтээлч хувилбар байх ёстой. Энэ өдрийг урт хугацааны төлөвлөлтөнд зориул.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажлаа өөрчлөх, шинэ үйлдвэр байгуулахад ахиц гарна. Хөнгөн хуумгай хандаж болохгүй. Өөрийгөө магтах, олон үглэхээс зайлсхий. Гэр бүл дэхь таатай уур амьсгал нь энэ долоо хоногийн ажил үйлст сайнаар нөлөөлнө. Бодол санаа тань таны ажлыг тодорхойлно. Ажлаа дуусгах, бэлэг өгөх, өрөө төлөхөд таатай.


ОХИН (8/23-9/22)

Бүтэхгүй явдал, худал хуурмагаар дүүрэн өдөр. Тайван байдал алдагдаж бүх зүйл дургүй хүргэнэ. Цөхөрч болохгүй. Төлөвлөсөн зүйлээ гүйцээ. Хамт ажиллагсдаа шүүмжлэхгүй байхыг хичээ. Эс бөгөөс зөрчилдаөнд хүрч болзошгүй. Ариг гамтай байх үе. Шинэ хайртай учрах магадлалтай. Хэцүү хүнд хувь заяа нь таныг хүйтэн, хөндий ойр дотныхондоо хайхрамжгүй болгоно. Эрч хүч суларч, чадвар буурна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та амьдралынхаа хэтийн төлөвлөгөөг мэдэрнэ. Алба ажил эрхэлдэг хүмүүсийн тавьсан шаардлага бүхэн олны анхааралд байна. Таны биеийн хүч сул байна. Өвчин авах магадлалтай тул өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээнд орох хэрэгтэй. Таны гадаад үзэмж маш сайхан байх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны гаргасан өчүүхэн ч санаачилга амжилтад хүргэж магадгүй учир ойрын өдрүүдэд бүх л чухал уулзалт, арга хэмжээгээ зоригтойгоор төлөвлө. Хэрэв та цалингаа нэмүүлэх юмсан гэж эртнээс бодож байсан бол энэ талаар алхам хийхэд яг тохирсон өдөр.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр санаачилга тань шагнагдаж, санал тань сайшаагдан дэмжигдэх өдөр болно. Таны амьдрал өрнүүн байх тул эргэлзэх ч зав хугацаа гарахгүй бололтой. Таны уран бүтээлчээр сэтгэж зохион бүтээх чадвартай хүн, эргэн тойрныхныгоо өөрийн үзэл санааг сонсож чаддаг болгох хэрэгтэй юм.


МАТАР (12/22-1/19)

Харилцан ярилцах, шинээр танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Аялалаар явах, зочид хүлээж авахад сайн. Таны сэтгэл татам чанар, зүрх сэтгэлийн яриа, ер бусын өгүүлэмж хувийн амьдралын амжилтын үндэс болно.


ХУМХ (1/20-2/18)

Өдрийн эхэнд хэт ядрах, сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Шалтгаангүйгээр уйтгарлаж, түгшүүрт автаж болзошгүй. Амарч, сайн нойр ав. Эрүүл агаарт зугаал, жимсний шүүс ууж, ногооны зууш ид. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэт их зардал гаргахаас зайлсхий. Учир нь цаашдаа санхүүгийн тэмцлээ хадгалахад хүнд болж улмаар бэлэн мөнгө дутагдах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Настайчууд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн бие муудаж болзошгүй. Тэдний бие организмын үйл ажиллагаа илт удааширч хөгшрөлт түргэн явагдана. Тэд ганцаардлыг хурцаар мэдэрнэ. Үйл явдлыг өнгөц харахад бүтэмжтэй мэт харагдах ч өөртөө сэтгэл дундуур санагдана. Ашиг авчрахгүй, эрүүл мэнд сэтгэл санаанд таагүй. Эрсдэлтэй байдал танд аваар ослыг л авч ирнэ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!