Энэ өдрийн зурхай /2017.06.20/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 26. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, Хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сарын хоёрдугаар хагас илүү бүтээлч ажиллах боломж олгоно. Гэвч түншүүдтэй харилцах харилцаа зөрчилтэй байна. Ялангуяа сарын сүүл рүү таныг дэмжих ёстой хүмүүсийн эргэлзээг бүү сонс. Ажлын талаархи боломжит саналуудад зөвшөөрөх хэрэгтэй. Та эрсдэлд орж болно, гэсэн ч ихэнх тохиолдолд тэдний талд шийдэгдэнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр онцын хүчин чармайлтгүйгээр муугүй үр дүнд хүрэх боломж гарч ирж магадгүй. Од эрхсийн байрлал зорилгодоо хүрэх гэнэтийн боловч маш үр ашигтай арга замыг танд санал болгож байна. Та бүх чухал бичиг баримтууддаа гарын үсэг зурж, шинэ гэрээ хэлэлцээрүүдэд тамга тэмдгээ дарж магадгүй. Мөн чухал ажил хэргээ дуусга. Дайснуудтайгаа эвлэр, өршөө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Танд зөвхөн урагшаа явах хүсэл байна. Мөн адил эрч хүч байна. Танд эргээд амьдрал чинь сайхан харагдана. Үзэл бодлоо хамгаал. Өнөөдөр үүссэн хүндрэлүүд таныг зовооно. Санаа нэгтнүүд хүртэл таны төлөвлөгөөний эсрэг байна. Хүндрэлээс бүү ай. Ийм нөхцөл байдал танд урам зориг өгч, магадгүй таныг гавьяа байгуулахад хүргэнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таныг зохих ёсоор үнэлэхгүй. Та мэддэг чаддаг гэдгээ шургуу батлах гэж оролдоод ч хэрэггүй, Хамаатнууд хөршүүдтэйгээ муудаж болзошгүй. Хэлэх үгээ цэгнэ. Амжилтанд хүрэх замаа сонго. Хүн чанарынхаа эсрэг алхам бүү хий. Үнэн ялах тэр цагт таны зөв болж гомдол тань цэлмэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэс ажлын өөрчлөлтөнд сайн хандаж байна.Амжилт мэдрэх цаг ирлээ. Ажлаа сайн хийж, өөдрөг ирээдүйг хар. Ажил хэргийн идэвхтэй самбаатай байдал хүссэн амжилтандаа хүрэхэд тус дөхөм болно. Юм худалдан авах, эсвэл өмнөх өрөө төлснөөр санхүүгийн байдал тань муудна.
ОХИН (8/23-9/22)
Гараг эрхэс зохион бүтээх, эрдэм шинжилгээ, шашны үйл хэргийг явуулагчдыг бүхнийг их эмзэг хүлээж авна. Биеэ барьсан, ичимхий зангаасаа болж олны өмнө өөрийгөө нээж, харуулж чадахгүй. Гэвч таны энэ байдал өнөөдөр албаны шинэ хүмүүсийн анхаарлыг татна. Олон нийтэд цоо шинэ санаануудаа танилцуул. Уран бүтээлээ мөн үзэгчдэд танилцуул.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гадаад орчны нөлөөллөөс болж гэнэт бие тавгүйтэж магадгүй өдөр. Ихэнхи жинлүүрүүдэд зайлшгүй их мөнгө гаргах хэрэг гарна. Та том олз олохын тулд азаа туршиж магадгүй. Энэ нь өөртөө аз авч ирэхгүй шүү. Таны таамаглаж байгаа ч үгүй өвчнүүд таныг гэнэт зовоож мэднэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэсийн эрхшээл танд үйл явдлыг өргөн цар хүрээтэйгээр ухаарах гэсэн эрмэлзлэл, эсвэл бурханд хандах хүсэл төрүүлнэ. Та ер бусын хүнтэй учирч, зөнтэй зүүд зүүдэлж, эсвэл шашны чиглэлийн ном уншин далдыг ухаарна. Найз нөхөд, дотны хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилцахад сайн өдөр.
НУМ (11/22-12/21)
гараг Та болгоомж, сонор сэрэмжээ алдаж болзошгүй тул осол гэмтэлд орж болох цаг үеийн эхлэл болох магадлалтай өдөр. Жолооны ард болон цахилгаан гүйдэлтэй харьцахдаа болгоомжтой бай. Цахилгааны залгуур ахуйн цахилгаан хэрэгслээ өөрөө засах гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр таны хувьд дотоод эрх чөлөө, амьдралын сайн сайхныг мэдэрч, ухаарах өдөр. Эмэгтэйчүүд хүнтэй танилцсанаар, үзэл бодлоо өөрчлөх хэрэг гарна. Хэт ёсорхуу, бие барьсан байдал үл ойлголцолд хүргэнэ. Таны нэр төр өснө. Эмэгтэй хүний зүрх сэтгэлд түлхүүр тааруулж чаддаг, өгөөмөр, уужуу байдал таныг хайр дурлалын талбарт амжилт олоход тусална.
ХУМХ (1/20-2/18)
Урьд хийсэн ажлын үр дүнд ихээхэн хэмжээний мөнгөн орлого орж ирнэ. Бизнесмэнүүдэд түншүүдийнхээ хөрөнгийг татан санхүүгийн томоохон үйл ажиллагаанд оролцох боломж гарна. Мөнгө их олох тусам түүнээсээ хуримтлал бий болго. Мөнгө үрэгдэх нь амархан гэдгийг сана.
ЗАГАС (2/19-3/20)
Зөрчилтэй, гэнэтийн, тайлбарлахад төвөгтэй, бужигнасан нөхцөл байдал таны хайр дурлалын харьцааг өдөөж өгнө. Гэвч сэтгэл зүрхээ нээснээр та түрийвчээ ч нээх хэрэгтэй болно. Хувийн үнэт зүйлсээ ч золиослоно. Хамтрагчийнхаа боловсон занд найд. Бусад нь таны уужим оюун ухаан түрийвчний чинь эзэлхүүнээс хамаарна.