Дэлхийн банк “Шүрэн”-гийн асуудлыг хэлэлцжээ

🕔 2017/06/14 10:43

Дэлхийн банк “Шүрэн”-гийн асуудлыг хэлэлцжээ

Дэлхийн банкнаас томилогдсон тусгай комисс ОХУ-ын Иркутск мужид ирж, албаны хүмүүстэй уулзан Сэлэнгэ мөрөн, түүний цутгал дээр баригдах Шүрэнгийн УЦС, улирлын тохируулгатай усан сангийн асуудлыг хэлэлцжээ. Уулзалт өчигдөр болсон байна. Fedpress.ru цахим сонин энэ талаар мэдээллээ. 

Дэлхийн банкны комиссыг Зейнаб Эльбакри ахалж байгаа бөгөөд тэд асуудлын хүрээнд Иркутск мужийн Байгалийн баялаг, экологийн асуудал эрхэлсэн орлогч сайд Нина Абаринова, Енисей мөрний ай сав, усны нөөцийн газрын дарга Валерий Молотов нарын зэрэг хүмүүстэй уулзаж ярилцсан аж. Иркутскт суух Консул Самдангийн Банзрагч уг уулзалтад Монгол улсаа төлөөлж оролцжээ. 

Уулзалтын үеэр Оросын талын нөхдүүд Байгаль орчмын иргэд Сэлэнгэ мөрөн, түүний цутгал дээр барилга байгууламж барихыг эрс эсэргүүцэж байгаа талаар танилцуулжээ. Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын төлөөлөгчид Монголын барих гэж байгаа УЦС хуучирсан судалгаанд үндэслэж байгаа гээд, шинээр судалгаа хийх шаардлагатай гэсэн мэдээллийг өгсөн байна. 

Энэ асуудал ирэх есдүгээр сар гэхэд нэг тийшээ шийдэгдэх бололтой. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!