Энэ өдрийн зурхай /2017.05.26/

🕔 2017/05/26 08:32

Энэ өдрийн зурхай /2017.05.26/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 1. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Шид
                          Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй 
                          Суудал:  Уул

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээр дүүрэн өдөр. Шинэ танилууд, шинэ сэтгэгдлээ хуучны дурсамжуудаасаа илүү үнэлнэ. Гэхдээ шинэ зүйлст хэт бүү авт. Од эрхэс таны эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байх нөөц бололцоог нээж өгнө. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа илүү нээлттэй байж, аливаа зүйлсийг амьдрал дээр бодитоор харуул. Амьдралд хэрхэн зохицон амьдрахыг хүмүүст зааж зөвлө.


ҮХЭР (4/20-5/20)

Спорт тэмцээн уралдаанд оролцоход тохиромжтой өдөр. Энэ өдрийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, санаачлагыг өөртөө авах байдлаар өнгөрөөгөөрэй. Байдлыг ухаалгаар зохицуул. Тэвчээртэй бай. Өнөөдөр таны хэтэрхий зоригтой, хөөрүү болсноор алдаатай алхам хийж болох юм.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамтрагчаа олоход төвөгтэй өдөр. Таныг гомдоохоос айж болгоомжилно. Тааламжгүй зүйл бодох хэрэггүй. Амархан гомддог зангаа орхи. Мэдрэлийн систем хямарч, толгой өвдөх нигууртай. Аялагч хүмүүсд нөхцөл байдал таагүй нөлөөлнө. Ихэрийнхний санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдрийн үйл явдлууд урьдын таагүй зүйлсийг санагдуулна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж сэтгэл зүрх тарчилна. Урьдын таагүй үйл явдлуудаас ямархуу сургамж авснаа сана. Хэрэв та шургуу, нийтэч зан чанартай байж шаардлагатай үед эр зоригоо гаргаж өөрийнхөөрөө байж чаддаг болсон бол сургамж талаар өнгөрөхгүй байна. Та ч мөн ийм дүгнэлтэд хүрнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүчтэй байж алдаагаа засах өдөр хүчээ буруу зүйлд бүү ашигла. Алхам тутамдаа анхааралтай бай. Толгой байнга өвдөж болзошгүй. Ажил дээр зөрчилдөөнтэй байдал үүсч улмаар нэр төрийг тань эргэлзээтэй байдалд хүргэнэ. Сэтгэлд таатай ажилд цаг хүчээ зарцуул.


ОХИН (8/23-9/22)

Амьдралын тань эрч хүч хэврэг байдалд байна. Эмчид ч очиж магадгүй. Биедээ ачаалал өгч согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Энэ үдэш сэтгэл тавгүй нойр муутай байх тул та тайван байж энэ байдлаас гарах хэрэгтэй. Ажил албаныхаа хүрээг өргөсгөх, шинэ ажил хийх, хэн нэгэнд зөвлөгөө өгөхөд муу. Мэргэжлийн хүрээнд амжилтгүй болох хандлагатай учир эхэлсэн ажлаа эртхэн дуусга.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та нийгмийн хараатай байж, хорвоог бүхэлд нь дотоод ертөнцийнхөө үүднээс дүгнэх болно. Од гарагсын нөлөөгөөр хүний тав тухтай байдал, хувийн аюулгүй байдлын асуудлуудыг шимтэн сонирхох бөлгөө. Өмнөөс төлөвлөөд явж байсан нийгмийн үйл ажиллагаатай холбоотой ажлаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нь сайн.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр ямар нэг ажил дээр төвлөрөх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй өдөр болно. Ээлжийн амралтаа авч бага зэрэг амар. Ирэх амралтын өдрүүдээ хань үр хүүхдүүдтэйгээ салхинд гарч амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Дотны хүмүүстэйгээ зугаацан цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)

Та бизнесийн түншүүдийнхээ сонирхолтой холбоотой асуудлаар аяллаар явна. Тэнд та санхүүгийн асуудлаар болгоомжтой бай. Тэдний буруугаас болж алдагдалд орж болзошгүй. Өөрийн болон түншүүдийнхээ боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Эс бөгөөс санхүүгийн төвөгтэй нөхцөл байдал үүснэ.


МАТАР (12/22-1/19)

Амжилтад хүрэх урьдчилсан нөхцлүүд бүгд бүрджээ. Гадаадад төлөвлөсөн аялалаа хийвэл ажил бүтэмжтэй байна. Цаашдаа таны тусламж найз нөхдөд тань ихээхэн ашиг авч ирж өгнө. Та хийснээсээ ч ихийг олно. Түргэн хөдөлж эхэл. Эс бөгөөс гайхамшигтай сайхан боломжийг алдана. Нөхцөл байдал анх харагдсан шигээ тийм ч аюултай бус.


ХУМХ (1/20-2/18)

Янз бүрийн алдаа, сэтгэл дундуур байдал үүсэх бололтой. Өөрөө өөрийнхөөрөө бай. Хамгийн хүндтэй хүмүүсийг ч дууриахыг бүү оролд. Өөрийн зөв гэдэгтээ итгэх нь аливаа ажилд амжилт гаргах үлдсэн нөхцөл болно. Ажил дээрх нэр хүнд өсөх, санхүүгийн байдлаа дээшлүүлнэ гэдэг найдаж болно.


ЗАГАС (2/19-3/20)

Бие даасан ямар ч үйл ажиллагаа санал санаачлага дэмжигдэх өдөр. Удирдан хийсэн ажлууд нэмэлт ашгаа өгч хамт олон таныг хайрлан тэдний нэр хүнд өснө. Өөрийн хүүхдийг ганцаардлаас айхгүй болгож сурга. Энэ бол одоогоор түүний суралцах гол амьдралын хичээл юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!